Монгол наадам ЮНЕСКО-д бүртгэгдлээ
2011.07.18

Монгол наадам ЮНЕСКО-д бүртгэгдлээ

naadam_copyЮНЕСКО-гийн ерөнхий захирал хатагтай Ирина Бокова энэ сарын 9-12-ны өдөр Монгол Улсад айлчилсан билээ. Тэрээр айлчлах үеэрээ Монгол наадмыг дэлхийд бүртгэлтэй гэдгийг албан ёсоор баталж, Монголын ард түмэнд батламжийг нь гардуулан өгсөн. Уг батламжийг өнгөрсөн жил ЮНЕСКО-гийн Ерөнхий хороонд БСШУЯ хөөцөлдөж бүртгүүлсэн бөгөөд энэ нь Улсын их баяр наадмын "сюрприз" боллоо. Тэгэхээр энэ жилийн наадам зөвхөн Монгол нутагт болоод зогсохгүй дэлхий даяар Монголын наадмын нэр хүндийг өсгөх, монгол туургатны наадам боллоо хэмээн БСШУЯ-ны Соёл урлагийн газрын дарга Б.Наранзун хэллээ. Энэ жилийн наадмын соёл урлагийн арга хэмжээнд соёл урлагийн салбараас хоёр мянга гаруй уран бүтээлчид оролцов. Урлагийн салбараас баяр наадмын өмнө гавьяат жүжигчид болон урлагийн гавьяат зүтгэлтнүүд ч олноор төрлөө.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.