Хүний хөгжлийн мөнгийг  Хаан банкны олгохгүй хэсэгт Хадгаламж банкаар  олгохоор боллоо
2011.07.19

Хүний хөгжлийн мөнгийг Хаан банкны олгохгүй хэсэгт Хадгаламж банкаар олгохоор боллоо

Энэ сараас эхлэн Хүний хөгжил сангийн мөнгийг Хаан банкнаас  авдаг байсан иргэд Хадгаламж hunii_hugjilбанкнаас авахаар боллоо. Учир нь Хаан банк энэ мөнгийг  нийслэлийн зарим газарт олгохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Эх орны хишиг 21000 төгрөгөө аваагүй иргэд өөрийн оршин суудаг, бүртгэгдсэн хорооны харьяаллын дагуу Хадгаламж банкны салбар  нэгжээс хувь хишгийн мөнгөө авна. Иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх үүднээс Хадгаламж банк дүүргүүдийн тодорхой хорооны нутаг дэвсгэрт  нэлээд олон салбарыг шинээр нээн ажиллуулж байна.

Хаан банкнаас 7 сараас өмнөх саруудын мөнгөө аваагүй иргэд өөрийн харьяа дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст очиж тулгалт хийлгэж баталгаажуулсны үндсэн дээр Хадгаламж банкнаас авна.Харин мөнгөө картаар авах хүсэлтэй иргэд Хадгаламж банкны салбар тооцооны төвд очиж холбогдох анкетыг бөглөн Виза карт үнэгүй авах боломжтой.

Дараах Хадгаламж банкны тооцооны төвүүдээс иргэн та Хүний хөгжил сангаас олгож буй мөнгөө аваарай.

 

-Баянзүрх дүүрэгт

1, 2, 3, 4-р хороо 15-р хороолол касс “Сэлэнгэ” зочид буудлын урд талд

6, 14, 15, 18-р хороо Сандэй касс “Сандэй” худалдааны төвийн эсрэг талд FM-107.5-ын байранд

8, 12, 13-р хороо Нарны зам касс “Амгалан”-гийн аюулгүйн тойргоос “Нарантуул” зах руу явах замд

9, 17, 24-р хороо Да хүрээ касс Да хүрээ захын хот руу явдаг буудлын эсрэг талд

16, 19-р хороо 16-р хороолол касс ЗХ-ний 032-р ангийн эсрэг талд

10, 23-р хороо Улиастай касс Улиастайн хуучин эцсийн буудалд

11-р хороо Хонхор касс Хонхор өртөө, 11-р хорооны зүүн талд

 

-Сүхбаатар дүүрэгт

1, 2, 3, 4, 5-р хороо Тээврийн товчоо касс “Барс” захын зүүн талын шинээр баригдаж байгаа гүүрний зүүн талд

7, 8, 11, 12-р хороо Монгол-3 касс Монгол 3-р сургуулийн баруун хойно

16, 17-р хороо, БЗД-ийн 21-р  хороо Дамба касс Дамба хуучин эцэс

 

-Чингэлтэй дүүрэгт

1 1, 4, 5, 6-р хороо Бөмбөгөр касс Монгол ньюс ХХК-н байрны 1 давхар

7, 8, 9, 10, 11-р хороо Дэнжийн мянга касс Дэнжийн мянгын цагаан байрны буудал Д-1000 дэлгүүрийн байранд

12, 13, 15, 16-р хороо 15-ын буудал касс Хайлаастын 15-ын буудалд

14, 17, 18, 19-р хороо, СБД-ийн 14-р хороо Чингэлтэй касс 7 буудлын эцэст

 

-Хан-уул  дүүрэгт

1, 2, 11, 14-р хороо 120 мянгат касс 120 мянгатын 21-р байр

8, 9, 10-р хороо Буянт-Ухаа касс Нисэхийн байрны буудал 67-р байр

4, 5, 6, 7-р хороо Яармаг касс Яармагийн хуучин эцэс “БОСА”-гийн хойд талд

12, 13-р хороо Био касс Био комбинат, 12-р хорооны баруун талд

 

-Баянгол дүүрэгт

 

1, 2, 3, 4-р хороо Баянгол касс Баянгол дүүргийн хойд талд

6, 7, 8-р хороо 10-р хороолол касс 10-р хороолол 12-Б байр

9, 10-р хороо Хороолол касс 3-р хорооллын эцэст, СОТ-ын байрны баруун талын 2/2 байрны баруун талд

11, 12, 13, 14-р хороо Бичил-6 касс Бичил-6 хороолол 19-р байрны баруун талд

16, 17, 18, 19-р хороо 4-р хороолол касс Од кино театрын баруун талд, хуучин БГД-ийн татварын албаны байр

-Сонгинохайрхан дүүрэгт

2, 8, 19-р хороо, БГД-ийн 20-р хороо Таван шар касс 5 шар 6-р байрны хойд талд

23, 24, 25-р хороо Дүүхээ-2 касс Ханын материал Давхар дэлгүүрийн буудал

9, 10, 11-р хороо Жанцан касс Жанцан буудал 76-р сургуулийн баруун талд

12, 13, 14-р хороо Саппоро касс 1-р хороолол 12-р байрны хойд талд

15, 16, 17-р хороо Өнөр тооцооны төв 1-р хороолол 20-р байрны буудал “Пирамид” үйлчилгээний төв зэрэг газруудад хэсэгчлэн хуваарь гарган олгож байна.

Т.Наранцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.