“Роснефть” компаниас сар бүр 40 мянган тонн дизелийн түлш авахаар болжээ
2011.07.19

“Роснефть” компаниас сар бүр 40 мянган тонн дизелийн түлш авахаар болжээ

Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний дийлэнх хувийг хангадаг ОХУ-ын shatahuun_05дотоодын нөхцөл байдлаас шалтгаалан өнгөрсөн сард түлшний хомсдолд орж хүндхэн байсан. Тэгвэл саяхан Газрын тосны газрын дарга Д. Амарсайхан тэргүүтэй төр, хувийн хэвшлийн ажлын хэсэг ОХУ-д ажиллан тус улсын "Роснефть" компаниас сар бүр 40 мянган тонн дизелийн түлш, 10 мянган тонн өндөр октантай автобензин импортоор тогтмол авч байх урт хугацааны гэрээ байгуулжээ. Уг шатахууныг "Роснефть" компани баталгаатай нийлүүлж байх үүрэг хүлээсэн байна.

Түүнчлэн дээрх гэрээг байгуулсан даруйд тус компанийн Ангарскийн үйлдвэрээс 5000 тонн АИ-92 маркийн автобензин наадмаас өмнө ачигдан ирж борлуулагджээ. Мөн БНХАУ, БНСУ-аас автобензин, дизелийн түлш авах яриа хэлэлцээр хийж, зарим компанитай нь шатахуун нийлүүлэх гэрээ хэлцэл байгуулаад байгаа гэнэ. Харин баяраас өмнө үүсээд байсан түлшний хомсдолыг ЭБЭХЯ-наас АИ-92 автобензиний хязгаарлалтыг зогсоож, хэрэглэгчдэд бэлэн мөнгө, карт, талоноор худалдаалуулсан. Энэ хугацаанд ОХУ-ын "Роснефть", "ТНК-ВР" болон БНХАУ-ын "Чайна Ойл" компаниас дизелийн түлш импортоор авах нэмэлт гэрээ байгуулснаар одоо ч хангаж байгаа аж.

Эх сурвалж: Ардчилал сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.