“Капитал” банк шимтгэлийн зөрүү мөнгийг энэ сард  суутгана
2011.07.19

“Капитал” банк шимтгэлийн зөрүү мөнгийг энэ сард суутгана

"Хүний хөгжил" сангийн мөнгийг анх олгож эхлэхэд 50 төгрөгийн шимтгэл авч байсан.  Энэ оны kapital-bankшинэ гэрээгээр уг шимтгэлийг 350 төгрөг болгосон. "Капитал" банк өнгөрсөн нэгдүгээр сараас тараасан мөнгөнийхөө шимтгэлийг энэ сард иргэдэд олгох мөнгөнөөс суутгаж авах аж.. Өөрөөр хэлбэл, тус банк өмнөх саруудад 200 төгрөгийн шимтгэл авч байсан. Харин энэ сард зөрүү болох 150 төгрөгийг нэмж суутгах юм. Тус банкнаас "Хүний хөгжил" сангийн мөнгөө авдаг иргэд өнгөрсөн зургаан сарын мөнгө болох 950 төгрөгийг энэ сарынхаа мөнгөнөөс суутгуулна. Харин ирэх сараас 350 төгрөг шимтгэл төлөх юм.

Т.Наранцэцэг


 

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.