Халуун усыг дахин хязгаарлана
2011.07.19

Халуун усыг дахин хязгаарлана

Үндэсний их баяр наадмаар халуун усны хязгаарлалтыг зогсоосон. Гэсэн ч шугам засварын ажлыг haluun-us_copyүргэлжлүүлэх зорилгоор дахин халуун усны хязгаарлалт хийж эхэллээ. Энэ сарын 14-29-нд "Улаанбаатар" рашаан сувилал, "Орчлон", "Суруга" хороолол, 120 мянгат, "Эрэл", "Шинэ төгөл", "Жаргалан" хотхон, "Их тэнгэр" цогцолбор, Цэргийн их сургууль орчмын орон сууц, албан газруудад халуун усны хязгаарлалт хийнэ. Долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 15-нд "Голден парк", "Өнөр" хотхон, X хорооллын замын урд хэсгийн орон сууцнууд, Төмөр замын хороолол, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг газар халуун усны хязгаарлалт хийнэ. Үүнээс гадна Төв шуудан, Хөрөнгийн бирж, Төв номын сан, ГХЯ, МУБИС, "Ионсей" эмнэлэг, "Атар өргөө", Дулааны сүлжээ компани,Хараагүйчүүдийн үйлдвэр, Хан-Уул дүүргийн Тамгын газар, АПУ ХК, ОХУ-ын Элчин сайдын яам, МҮЭ-ийн СТО, "Өгөөж чихэр боов" компани зэрэг томоохон аж ахуйн нэгж ч тодорхой хугацаанд халуун усгүй байх аж.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.