Тайлан хүлээн авах хугацааг сунгажээ
2011.07.19

Тайлан хүлээн авах хугацааг сунгажээ

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хоёрдугаар улирлын цахим тайланг хүлээн авах teg_copyхугацаа 2011 оны долдугаар сарын 20-ноор дуусгавар болж байгаа. Гэвч баяр наадмын амралтын өдрүүд тайлан тушаах сүүлийн хоногуудтай давхацсан нь цахим тайлангийн ирцэд сөргөөр нөлөөлжээ.

Тиймээс Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр албан тоот гаргаж, цахим тайлан хүлээн авах хугацааг 2011 оны долдугаар сарын 24-ний ням гаригийг дуустал сунгахаар шийдвэрлэсэн байна. Энэ хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгуулж, цахим тайланг хангалттай хүлээн авахыг Улсын төсвийн орлого хяналтын газар, аймаг, нийслэл, дүүргийн Татварын хэлтсийн дарга нарт үүрэг болгожээ.

 

 


 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.