Өнөөдөр нийслэлд түр зуурын бороотой
2011.07.20

Өнөөдөр нийслэлд түр зуурын бороотой

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшинэ. Дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи  баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Харин баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр talbai_01зуурын дуу цахилгаантай бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 35-40 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

Отрын нутаг хэрлэн Баян-улаан орчмоор үүлшинэ. Бороо орохгүй . Салхи зүүн өмнөөс  секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17,  өдөртөө 27-29 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-20 градус, өдөртөө  29-34 градус  дулаан байна.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.