Түшээд хаагуур амрах бол
2011.07.20

Түшээд хаагуур амрах бол

Намрын шаргал наран ээсэн, айраг цэгээ нь элбэг дэлбэг, дэлгэр сайхан цаг ирэхээр хэн хүнгүй л ажлын алжаалаа тайлахаар агаар салхинд гарч, амралтын газар, гол ус барааддаг. Сүүлийн үед bayartsogt-saiddsхотын төв гудамжаар алхахаар социализмын үе санаанд орох болж. Нөгөө авто машины бөглөрөл, зайгүй холхих хүмүүсийн хөл татарчээ. Энэ нь, өвөлжин утаан дунд амьдарсан нийслэлийн иргэд зуны амралтаа авч зуслан, хөдөө орон нутгийг зорьсныг илтгэнэ. Харин манай төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд хаагуур амарч байгаа бол гэдгийг  сонирхоё.

Сангийн сайд С.Баярцогт

Байнга л тоо бодож толгойгоо гашилгаж явдаг Сангийн сайд сүүлийн үед Сэлэнгэ аймгийнхаа 80 жилийн ойд бэлдээд толгой өндийх ч завгүй явна. Сэлэнгэ нутгийн бөх Г.Эрхэмбаяр олон тэгш ой давхацсан Улсын их баяр наадмаар урамтай сайхан барилдаж үзүүрлэсэн нь Сангийн сайдыг энэ зун завгүй байлгахад хүргэжээ. Тэрээр аймгийнхаа 80 жилийн ойг тэмдэглэсний дараа л амралтын талаар бодож эхлэх гэнэ.

Ерөнхийлөгч Цлбэгдорж:

Ерөнхийлөгч баяр наадмын дараа амралтаа авчээ.Тэрээр баруун аймгуудаар явж ажлын алжаалаа тайлж яваа сурагтай. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Хөвсгөл далайн эрэгт амарсан. Харин энэ жил төрсөн нутаг болох Ховд мөн Баян-Өлгий, Увс аймгийн үзэсгэлэнт газруудаар амарч яваа гэнэ. Гэхдээ Ерөнхийлөгч энэ жил тун цөөн хоног амрахаар болж. Учир нь, энэ сарын 27-28-ны өдрүүдэд Энэтхэгийн Ерөнхийлөгч манай улсад айлчлахаар хүрэлцэн ирнэ. Тийм болохоор уг айлчлалаас өмнө амжиж ажилдаа орохоор төлөвлөсөн бөгөөд 25 гэхэд ажлын өрөөндөө сууж байх ажээ.

Ерөнхий сайд С.Батболд

Гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ жил амрах эсэхээ шийдээгүй байгаа аж. Өнгөрсөн жил Ерөнхий сайд 21 аймагт ажиллаж ээлжийн амралтаа авч амжаагүй. Тэрээр ирэх долоо хоногт болох Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн ойн баярт оролцож ирээд амралтаа авах эсэхээ шийдэх гэнэ. Ерөнхий сайдын ойрын зөвлөхүүд нь түүнийг долоо ч болтугай хоног амрахыг зөвлөж байгаа аж. Учир нь ирэх жил УИХ-ын сонгуультай. Тийм болохоор С.Батболд сайдад бас л амрах зав гарахгүй байж мэднэ. Тиймээс энэ жил амралтаа авахыг зөвлөжээ.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл:

УИХ-ын дарга ирэх сарын 1-нээс амралтаа авна. Тэрээр уламжлалт ёсоор Ховд аймгийг зорих аж. Энэ жил Ховд аймаг байгуулагдсаны 80 жилийн ой болно. Спикер аймгийнхаа ойд оролцож, төрсөн нутагтаа хэдэн өдөр амрах юм. Гэхдээ ирэх сард ээлжит бус чуулган зарлачихгүй бол Д.Дэмбэрэл дарга төрсөн нутагтаа хэд хоног амрахаар төлөвлөсөн байна.

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг:

Тэргүүн шадар сайд баяр наадмын дараа ээлжийн амралтаа авчээ.Тэрээр маш их ачаалалтай ажиллаж байсан тул алжаал, ядаргаагаа тайлахаар Буйр нуурын эрэг тийш зорьсон байна. Мэдээж, ганцаар бус гэр бүлээрээ явсан гэнэ.Түүний амралт ирэх сарын 7-8-ны өдрүүдэд өндөрлөх бололтой.

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат:

 

АН-ын генсек "Ардчиллын өргөө"-ний барилгын ажлаа эхлүүлчхээд амрах гэнэ. Нийслэлийн төв талбайн дэргэд сүндэрлэх 20 давхар "Ардчиллын өргөө"-ний барилгын зураг төсөл нь бэлэн болжээ. Гэвч барилга барих газарт нь хотын төв хэсгийг цахилгаанаар хангадаг дэд станц байдаг. Иймд тэрхүү дэд станцыг нүүлгэж байж барилгын ажлаа эхлэх ёстой аж. Тиймээс дэд станцыг нүүлгэсний дараа л амрах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Эх сурвалж: Ардчилал сонин

П.Ариун

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.