Байгалийн аливаа үзэгдлийн өмнө хүчин мөхөсдсөөр байх уу?
2011.07.20

Байгалийн аливаа үзэгдлийн өмнө хүчин мөхөсдсөөр байх уу?

uer_Өнөөдөр нар гарахад маргааш, маргааш гэсээр сууцаа барилгүй бороонд норсоор байдаг хоёр залхуу амьтны тухай үлгэрийг та санаж байна уу?

Нийслэл хотноо бороо ороход зам дээр тогтох их хэмжээний ус, хаа сайгүй шавар шалбаг, үерт автсан гэр хорооллын өрх, үерийн далан сэдрэх нь байгалийн үзэгдлийн хор уршгийн энгийн жишээ. Энгийн энэ үзэгдэл нь найдвартай далан босгох, үерийн амнаас холдож буух, гамшигт үзэгдэл болох эсэхийг урьдчилан мэдэх хэрэгтэйг бидэнд сануулдаг.

Долдугаар сарыг дуустал усархаг, ширүүн, үргэлжилсэн их аадар бороо орох төлөвтэй байгаа, баяр наадмын үеэр 61 гамшиг ослын дуудлага ирсэн байна. Жил жилийн өвөл гамшигт үзэгдэл, нөгөө талаар байгалийн шалгуур гэж хэлж болохоор зуд тохиолдож болзошгүй аюул нүүрлэдэг. Тэгвэл байгалийн томоохон гамшигт үзэгдлийг <хийсэж биш хэлж ирдэг> болгох, түүнээс урьдчилан сэргийлэхэд мэдээллийн технологийг ашиглах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

boldbaatar

Мэдээллийн технологи дотроо "Хиймэл дагуул хөөргөх" гэсэн гарцыг манай улс онцолж байна. Одоогоор хиймэл дагуулын сувгийг жилд 1.2 сая ам.долларын түрээс төлж, тойм мэдээлэл, харилцаа холбоо, телевизийн үйлчилгээ авах зэрэгт ашигладаг. Тэгвэл Монгол улс хэзээ сансарт өөрийн гэсэн хиймэл дагуул хөөргөх, гамшигт үзэгдлийн үед хэрхэн ашиглаж болох талаар Харилцаа холбоо зохицуулах хорооны дарга Б.Болдбаатараас тодруулсан юм.

 

- Монгол улс хиймэл дагуул хэзээ хөөргөх вэ?

Монгол улс хиймэл дагуул хөөргөх хөтөлбөр яригдаж байна. Хэрвээ хөтөлбөр амжилттай хэрэгжвэл 2015-2016 онд хиймэл дагуул хөөргөх бүрэн боломжтой.

-Хиймэл дагуулыг гамшгийн тохиолдолд хэрхэн ашиглах вэ?

Түймэр, үер, цас зуд гээд агаараас урьдчилан тандаж, шууд мэдээлэх боломжтой бүхий л мэдээллийг хамгийн хялбар аргаар авах боломжтой болно. Гамшиг, ослын үед төөрсөн хүн, малын байрлалыг тогтоох, цаг агаарын өөрчлөлтүүдийг алсаас харж ажиглах, харьцуулан судалгаа хийж дүгнэлт гаргана.

satellite2

4-5 жилийн дараа хөөрөх хиймэл дагуул дэлхийгээс 36 мянган км-ийн өндөрт Монгол Улсын бүх нутаг дэвсгэрийг хамарч чадах газар байрлахаар тооцоолжээ. Хиймэл дагуул хөөргөх зардлыг нарийн хэлэх боломжгүй. Тухайн хиймэл дагуулын овор хэмжээ, ямар төрлийн үйлчилгээ үзүүлэх, хэчнээн сувагтай зэрэг техник технологийн үзүүлэлтээсээ хамаараад 200-400 сая ам.долларын өртөгтэй байдаг. Харин бусад орон, жишээ нь Хонгонкийн хувьд IPTV дээр суурилсан цунами, газар хөдлөлт, үерийн аюул хаана болж байгааг мэдээлэх төхөөрөмжийг гамшгийн үеийн менежментэд шийдэж өгчээ.

Монгол улс хиймэл дагуул хөөргөчихвөл гамшгаас бүрэн хамгаалагдлаа гэсэн үг биш. Хиймэл дагуулыг ажиллуулж чадах боловсон хүчин бэлтгэх, гар утас, телевиз зэрэг харилцаа,холбооны бусад сувгийг ашиглах нь зүйтэй. Мөн үерийн найдвартай далан барьж, зуданд нэрвэгдэхээс урьдчилан сэргийлж өвлийн бэлтгэлээ хангах шаардлага байгалийн үзэгдлийг даган гарч ирсээр.

Г.Мөнхтуяа

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.