Гэмт хэргийн тоо нэмэгджээ
2011.07.20

Гэмт хэргийн тоо нэмэгджээ

Улсын хэмжээнд 2011 оны эхний хагас жилд 10116 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн irgedүеийнхээс 237 хэргээр буюу 2.4 хувиар нэмэгджээ. Үүнд өмнөх оны мөн үеийнхээс өмчлөх эрхийн эсрэг 150, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг 75, хүн амын эрүүл мэндийн эсрэг 24, аж ахуйн эсрэг 21 зэрэг гэмт хэрэг буурсан. Харин нийгмийн аюулгүй байдлын эсрэг 229, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 148, хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг 51, байгаль хамгаалах журмын эсрэг 48, шүүн таслах ажиллагааны эсрэг 19, захиргааны журмын эсрэг гэмт хэрэг 12  гэх зэргээр нэмэгдсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.