Гадаад хүний нүдээр Монгол
2011.07.21

Гадаад хүний нүдээр Монгол

{yoogallery src=[/images/stories/yoo/01] effect=[fade] style=[slideshow] width=[30] height=[20] resize=[1]}


  • Монголчууд бид нэг нэгнийгээ <Монголчууд ийм ш дээ> гэж ярих дуртай.
  • Бид дэлхийн улс орноор аялахдаа сайхан зүйл нь хаана байна, юунаас нь суралцах вэ гэсэн өнцгөөс хардаг.
  • Харин манай оронд ирэх гадаадын жуулчид бодит байдал, тэрнээс ч дор байдлаар хардаг юм шиг.

Эртний Монголчуудын талаар Сплит хотын лам Фома аян замын тэмдэглэл бичсэнийг хүргэж байна. Фомагийн тэмдэглэл нь гагцхүү өөрийн нүдээр үзсэнээ бичиж үлдээсэн учир нэн үнэ цэнэтэй гэж түүхчид үздэг. Эндээс бид гадаадын хүний нүдээр өөрсдийгөө харах боломжтой.

mongol3<Тэр хүмүүс намхан нуруутай, гэхдээ өргөн цээжтэй. Зүс царай нь аймшигтай. Нүүр нь сахалгүй бөгөөд хавтгай, хамар нь монтгор, жартгар нүд нь хоорондоо зай ихтэй. Хүйт, чийг нэвтэрдэггүй хувцасных нь үс дотогшоо харсан хоёр давхар арьснаас бүрдэх учир хайрстай адил. Малгай нь арьс, эсвэл төмрөөр хийгдсэн. Зэвсэг нь гэвэл махир сэлэм, саадаг, нум сум. Сум нь төмөр, эсвэл ясаар хийсэн шовх үзүүртэй бөгөөд манай сумнаас дөрвөн хуруу урт. Хар эсвэл цагаан өнгийн туг нь адууны дэлний молцогтой.
Тэд морио эмээлгүй унах бөгөөд морьд нь намхан, гэхдээ урт зам туулах болон өл даахдаа сайн. Морьд нь тахгүй атлаа зэрлэг ямаа адил хад, асга өөд авирч, давхидаг ба гурван өдрийн турш давхичихаад бага зэрэг амарч, жаахан өвс идээд л сэргэнэ.


mongol_

 

Хүмүүс нь ч гэсэн хоол хүнсэндээ нэг их анхаарал тавьдаггүй, маш хатуу хүмүүжилтэй, тэд талх идэхгүй ба хоол нь мах, ундаа нь айраг ба цус. Олон тооны олзны хүмүүсийг ялангуяа зэвсэглэсэн команчуудыг өөрсдийн хамт авч явна. Байлдаанд орохдоо тэднийг урдаа туудаг ба зоригтой тулалдахгүй байхыг нь харах юм бол алчихна.

Монголчууд өөрсдөө тулалдах тийм ч дуртай биш.
Тэднээс хэн нэг нь алагдчихвал авс хайрцаг гэхгүй тэр дор нь л газарт булчихна. Тэдний морьдын гаталж чадахгүй гол гэж бараг байхгүй. Бүр өргөн гол мөрөн таарвал хийлсэн гүзээ, сал, завиар гатална. Майхан нь давуу эсвэл арьсаар хийгдсэн байдаг. Хэдийгээр тэд маш олон ч хооронд нь ямар нэг битүү дургүйцэл, маргаан зөрчил үгүй. Тэд зовлон бэрхшээлийг тэсч гарахдаа гарамгай бөгөөд шаргуу тэмцдэг. >






Сонирхолтой байх болов уу гэдэг үүднээс зарим хэсгийг нь нүдэнд тусахаар хараар тодруулсан болно. Хэдийгээр олон зууны өмнө бичигдсэн тэмдэглэл боловч тэр үеийн Монгол хүний ген одоо хэр нь хэвээрээ байгааг, бидний соёл хэрхэн өөрчлөгдсөн болохыг харж болно.

Г.Мөнхтуяа

 


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.