Нүүрс тээвэрлэлтийн үнэ нэмэгдэхээр боллоо
2011.07.21

Нүүрс тээвэрлэлтийн үнэ нэмэгдэхээр боллоо

Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлэх нийгэмлэгээс ирэх сарын 1-нээс эхлэн дотоодын nvvrsнүүрсний тээвэрлэлтийн үнийг 15 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Учир нь нүүрсний тээвэрлэлт тогтмол алдагдалтай  ажиллаж ирсэн бөгөөд үүнийг хэрэглэгчдэд бага тусахаар, аажим аажмаар нэмэх бодлого барьж эхэлсэн аж. Нүүрсний тээвэрт 100 төгрөгийн зардал гардаг бол үүний 60-ийг нь нөхөж, үлдсэн нь цэвэр алдагдал болдог байжээ. Тарифын нэмэгдэл зөвхөн дотоодын тээвэрлэлтэд хамаатай, харин бусад буюу зорчигч, ачаа тээвэрт өөрчлөлт орохгүй гэж тус нийгэмлэгээс мэдэгдэж байна.

Сонирхуулахад:  Манай улсын гадаад худалдааны бараа эргэлт энэ сарын 15-ны байдлаар 5170.3 сая ам.доллар, үүнээс экспорт 2155.2 сая, импорт 3015.2 сая ам.доллар хүрсэн байна. Үүнээс нийт экспортод нүүрс 37.4, хувийг эзэлж  экспортыг тэргүүлж байна.

Т.Наранцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.