Энэ жил сурах бичгийн үнэ өмнөх жилийнхээс хямд байна
2011.07.21

Энэ жил сурах бичгийн үнэ өмнөх жилийнхээс хямд байна

surah-bichig-2Зуны дэлгэр цаг урсан одож нэг л мэдэхэд их ажлын улирал хаяанд ирдэг. Хичээл эхлэхэд сар гаруй хугацаа үлдээд байгаа билээ. Тиймээс  ЕБС-ийн  сурагчдын сурах бичгийг хэвлэлээс гарсан эсэхийг БСШУЯ-ны  яамнаас тодруулахад  Энэ жил 33 нэрийн 772257 сурах бичиг шинээр хэвлэжээ. Одоогоор ЕБС-уудад  бүх сурах бичгийг хуваарилж дуусчээ.

Харин энэ жил сурах бичгийн үнэ өмнөх жилүүдийнхээс хямд байх хандлагатай байна. Өмнөх сурах бичгийн үнэтэй харьцуулахад 30-40 хувь, өнгөрсөн оныхтой харьцуулбал 5-8 хувиар буурсан байдалтай байна. Зах зээлд энэ буурч байгаа үнээрээ борлуулагдана. Ирэх сарын 1-нээс эхлээд дунд, ахлах ангийн сурах бичгийг номын худалдаагаар борлуулж эхлэх ажээ.

Энэ жил 12 жилийн тогтолцоотой есдүгээр ангийн бүх сурах бичгийг шинээр зохиож байгаа ажээ. Жил болгон нэгдүгээр ангийн хоёр төрлийн сурах бичгийг хүүхэд бүрт хүрэлцэхүйц хэмжээгээр шинээр хэвлэдэг.  Мөн  нэг, хоёр,гуравдугаар ангийн "Иргэний боловсрол" тавдугаар ангийн англи хэлний сурах бичгийг шинээр хэвлэжээ.

Жил бүр сурах бичгийг нөхөн хангах зорилгоор  нэмж хэвлэдэг. Харин энэ жил  32 төрлийн 455654 сурах бичгийг дахин хэвлэж байгаа ажээ. Бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс 100 хувь хариуцдаг. Тиймээс бага  ангийн  хүүхэд бүр сурах бичигтэй болно. Харин дунд,ахлах ангийн сурагчдын 40 хувьд нь сурах бичиг тараана. Үүнд сурах бичиг худалдан авах бололцоогүй, surah-bichig-3бүтэн болон хагас өнчин, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулах юм.








Т.Наранцэцэг

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.