Шинэ яармагийн эхний ээлжийн зураг төслийг баталжээ
2011.07.21

Шинэ яармагийн эхний ээлжийн зураг төслийг баталжээ

Өчигдөр  хуралдсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ХурлынТэргүүлэгчдийн хурлаар “Шинэ shine-yar-2яармаг” суурьшлын бүсийн эхний ээлжийн 7 дугаар бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг баталлаа. УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны 343 дугаар тогтоолуудаар батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөт ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх орчмын нутаг дэвсгэрийн 4400 га талбайд 57 мянган өрхийн 223,000 хүн ам бүхий “Шинэ Яармаг” суурьшлын бүс байгуулах Ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа. Уг ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа төлөвлөлт судалгааны 9 бүс болгож, бүс тус бүрийг өөрийн гэсэн онцлогтой байхаар тусгаж байгаа юм.

Эхний ээлжийн 7 дугаар бүс нь “Чингэс хаан” Олон улсын нисэх буудлын нислэгийн зурвас талбайн баруун урд болон зүүн урд талаар байрлах 740 га талбайг хамрах бөгөөд төлөвлөлтөөр 5625 өрхийн 21937 хүн ам оршин суух боломж бүрдэнэ. Энэ бүсэд нам болон дундаж давхрын орон сууцны хороолол, элчингийн хороолол, олон нийтийн хэсэгт гольфийн сургалтын цогцолбор, үйлдвэрийн хэсэгт өндөр технологи, экспортод чиглэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрийн төвүүд байхаар төлөвлөжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.