Улаанбаатар хотын хөдөлмөрийн зах зээл
2011.07.22

Улаанбаатар хотын хөдөлмөрийн зах зээл

Хөдөлмөр хүнийг хүн бүтээдэг. Өөрийгөө бүтээхийн тулд хөдөлмөр хийдэг. Бид хөдөлмөрлөж баялагийг хуримтлуулдаг. 2011 оныг "Хөдөлмөр эрхлэлт –Хүний хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Үүнээс үүдэн холбогдох байгууллагууд ажлын байр шинээр нэмэгдүүлэх зорилгоор олон, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Нийслэлийн Хөдөлмөрийн газрын энэ оны эхний хагас жилийн ажлын үр дүнгээр Улаанбаатар хотын хөдөлмөрийн зах зээлийг 16905 шинэ ажилтнаар тэлээд байна. Монгол улсын талаас илүү хувь нь амьдарч буй нийслэл хотын хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээллийг сонирхуулъя.                                   

1_copy_copyХөдөлмөр эрхлэлт, хүний хөгжил гэсэн тодотголтой энэ жил Нийслэлийн Хөдөлмөрийн газар 20 мянган шинэ ажлын байр бий болгоно гэж төлөвлөсөн байна. Одоогийн байдлаар 17 мянган орчим иргэд шинээр ажилтай болжээ. Ид ажилөрнөх намраас эхлэн Улаанбаатар хотын хөдөлмөрийн зах зээл хүрээгээ улам тэлэх төлөвтэй байна.

 





Аль дүүрэгт ажлын байр хамгийн их нэмэгдсэн бэ?

2_copy

Графикаас Сонгинохайрхан дүүрэгт шинэ ажлын байртай болсон иргэдийн тоогоороо энэ оны эхний хагас жилд тэргүүлж байна. Энэ нь Сонгинохайрхан дүүргийн ажил идэвхтэй ажил буй иргэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт амжилттай хамрагдсан, тус дүүрэгт ажилгүй иргэдийн тоо багагүй байсан, амьжиргааны баталгаажих түвшнээс дээгүүр иргэд харьцангуй цөөн зэрэг үндэслэлийг гаргаж болох юм. Шинэ ажлын байр бий болсон тоогоороо тэргүүлж буй Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэд ямар төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдсан бэ?



45-аас дээш насны ажилгүй иргэд өөрөө, өөртөө ажлын байр бий болгож байна

45-аас дээш ажилгүй иргэдийг ажил олоход бэрхшээлтэй иргэд гэж нэрлэдэг байна. Зөвхөн насан дээр л бэрхшээл тулгараад байна уу гэвэл үгүй. Боловсролтой, боловролгүйгээс үл шалтгаалан нэг газар олон жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаагүй учраас ажил олдоггүй байна. Эдгээр иргэдэд зориулан бизнес эрхлэн замаар өөрөө, өөртөө ажлын байр бий болгон хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрт эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 416, Хан-Уул дүүргийн 250 хүнийг хамруулжээ. Хөтөлбөрт хамрагдсан иргэд өөрийн эрхэлж чадна гэж үзсэн жижиг, дунд бизнесийн төслийг бичиж өгсөн байна. Төслийг харгалзан үзээд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 500 мянгаас 1 сая хүртэл төгрөгийг олгожээ. Бүтэн жил үргэлжлэх хөтөлбөрийн хүрээнд төслөө амжилттай хэрэгжүүлсэн иргэдэд олгосон мөнгөө буцаан авахгүй юм байна. Ажил олоход бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын дэд хөтөлбөр амжилттай хэрэгжвэл дараа жил дахин үргэлжилнэ. Иймээс харьяа дүүргийнхээ Хөдөлмөр эрхлэлтийн албанаас тогтмол мэдээлэл авч байхад илүүдэхгүй.

Тэд удахгүй ургацаа хураан авна

Нийслэлийн Хөдөлмөрийн газарт бүртгэлтэй 800 иргэн төмс, хүнсний ногоо тарьж байна. Нийт 13 га талбайг цэвэрлэж 112 тн төмс тарихаар эдгээр иргэд ажиллаж байна. 16-59 насны иргэдийг хамруулаад байгаагаас дийлэнх нь дунд насныхан. Тэдний тарьж, хурааж авсан төмс, хүнсний ногооны борлуулалтанд тус газар хамтран ажиллаж, олсон орлогыг 800 иргэнд олгох юм. Мэргэжил харгалзахгүй, ажилгүй иргэн бүрт нээлттэй цалинтай хөтөлбөр амжилттай хэрэгжвэл дараа жил үргэлжлүүлэх хүсэлтээ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд тавих юм байна.

Хотын бүтээн байгуулалтанд оролцож буй барилгын салбарт ажлын байр хамгийн их нэмэгдсэн

3_copy

Бодит бүтээн байгуулалт, үйлчилгээний салбарт ажлын байр хамгийн их нэмэгдсэн болохыг графикаас харж болно. Тэгвэл ажлын байр хамгийн их нэмэгдсэн зургаа дахь салбар нь уул уурхай. Нийслэлийн гэлтгүй улс орны хэмжээнд уул уурхайн мэргэжилтэй боловсон хүчнийг зах зээлд нийлүүлэх сонирхол, бодлого баримталж, иргэдэд ч энэ салбарт ажиллах сонирхол ихтэй байна.







Төрийн алба руу хошуурч байна 
Нийслэлийн Хөдөлмөрийн газраас явуулсан судалгааны үр дүнд төрийн байгууллагад ажиллах сонирхолтой иргэд талаас илүү хувийг эзэлж байна. Төрийн байгууллагын дундаж цалин 2010 оны байдлаар 324 мянга болжээ. Судалгаанд хамрагдсан иргэдийн 52.8 хувь нь төрийн байгууллагад, 24.6 хувь нь олон улсын байгууллага, 17.4 хувь нь хувийн хэвшилд, 5.2 хувь нь хувиараа бизнес эрхэлнэ гэж хариулсан байна. 

Цалин бага байна уу? Чадвар, туршлага дутаж байна уу?


5_copy_copy

Ажилд авах шалгуурт ихэвчлэн 1-3 жил ажилласан туршлагатай байх гэж заасан байдаг. Дөнгөж сургуулиа төгссөн залууст ийм шаардлага тавих хэрэггүй гэж үздэг. Гэсэн хэдий ч оюутан байхаасаа өөрийн суралцаж буй эсвэл сонирхож буй оюутан гэдгийг харгалзан үзэж, уян хатан байдлаар дадлагажуулдаг газар ажиллавал туршлага аяндаа сууна. Өөр нэг шалгуур нь санаачлагатай, шинийг сэтгэх чадвартай байх гэдэг нь та идэвхтэй байвал таны цалин нэмэгдэхийн эхлэл болно.



Улаанбаатар хотын хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй арван ажил, мэргэжил

  1. Зөөгч
  2. Сүлжигч
  3. Худалдагч
  4. Тогооч
  5. Менежер
  6. Оёдолчин
  7. Бага ангийн багш
  8. Барилгын засалчин
  9. Жолооч
  10. Нягтлан бодогч

Ихэвчлэн оффист суудаг, дээд боловсрол зайлшгүй шаардлагатай ажлын байр эхний арван эрэлттэй ажлын байрны жагсаалтанд ороогүйг та харж байна. Үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт ажиллах боловсон хүчин хамгийн их эрэлт хэрэгцээтэй байна.
"Залхуугийн гадаа түлээгүй, залгидгийн гэрт хоолгүй" гэдэг үг нь ажил, хөдөлмөр эрхлэхгүй бол амьдралд ямар байхыг харуулсан тод жишээ.
Г.Мөнхтуяа

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.