М.Энхболд: БНСУ-ын эмч эрдэмтдийг тойрогтоо ажиллуулна
2011.07.22

М.Энхболд: БНСУ-ын эмч эрдэмтдийг тойрогтоо ажиллуулна

БНСУ-ын ЭМЯ-наас 2011 оныг хөгжиж буй орнуудад туслах жил болгон зарлажээ. Энэ ажлын enkhbold_m_ddssaхүрээнд тус улсын Кёнхи их сургуулийн нарийн мэргэжлийн эмч, эрдэмтдийн багийг Монголд ажиллахыг УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболд урьжээ. Заллага авсан зочид ирсэн байна.Тэд энэ сарын сарын 25-ныг хүртэл манай улсад ажиллах юм.

Хөдөө орон нутагт, тэр дундаа алслагдсан бүс нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, томоохон хот суурин газартай ойр хэдий ч тухайн бүс нутагтаа эрүүл мэндийн үйлчилгээг хангалттай хүртэж чаддаггүй бүс нутагт үнэ төлбөргүй ажиллуулахаар М.Энхболд төлөвлөжээ. Тэрбээр өчигдөр БНСУ-ын эмч, эрдэмтдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Эх сурвалж:Өнөөдөр сонин

Э.Төр

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.