Улаанбаатар хот утааны байцаагчтай боллоо
2011.07.22

Улаанбаатар хот утааны байцаагчтай боллоо

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах эрчим хүчний хэмнэлттэй, утаа бага гаргах зуухыг Мянганы сорилын сангаас айлуудад тодорхой татаастайгаар utaaолгож эхлээд байгаа. Энэхүү ажлыг хяналттай, зохион байгуулалттай хийх талаар хотын захиргаа, МСС-тай хамтран ажиллахаар өнөөдөр Санамж бичиг үзэглэлээ. МСС-гаас олгож буй зуухнуудыг эхний ээлжид нийслэлийн утааны голомт болсон 48 хороонд олгох агаад хуучин зуух аа шинэ зуухаар солих ажил айл бүрт хүрч байгаа эсэх, авсан зуухаа цааш нь дамлаж байгаа эсэхийг хянадаг хариуцдаг байцаагч ажиллуулах юм. Санамж бичигт үзэглэсний дагуу эдгээр байцаагчдад цэвэр агаар төслөөс урамшуулал олгоно. Эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд жилийн 8 сард нь халаалт шаарддаг.

Тэр дундаа нийслэл улаанбаатар хот бол дэлхийн хамгийн хүйтэн хотын тоонд орж байгаа. 2008 оны судалгаагаар нийслэл хотын гэр хороололд нийтдээ 154 мянган өрхийн 600 гаруй мянган иргэн амьдардаг агаад нэг өрх өвөлд 5 тонн түүхий нүүрс хэрэглэдэг тооцоо бий. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 90 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, гэр хороололд оршин суудаг иргэдийн үйл ажиллагаа буюу зориулалтын бус зууханд дулаан гаргахаар шатааж буй боловсруулаагүй нүүрснээс үүдэлтэй юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.