Манай улс 2015 онд газрын тос боловсруулах  үйлдвэртэй болно
2011.07.23

Манай улс 2015 онд газрын тос боловсруулах үйлдвэртэй болно

Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2015 он гэхэд дархан уул аймагт барьж ашиглалтад оруулахаар  төлөвлөж  байна. Энэ үйлдвэрийг барих гэрээ 2010 онд хийгджээ. Уг үйлдвэрийг тус аймгийн зүүн урд "Дархан-2" дэд станцын ойролцоо барихаар төлөвлөсөн бөгөөд энэ газар нь цэвэр бохир усны байгууламжийн хүрэлцээ, усны нөөц сайтай ажээ.

gazrin-tos

Газрын тос боловсруулах үйлдвэр их хэмжээний ус, цахилгаан хэрэглэдэг байна. Дархан-Уул аймагт байгуулах боловсруулах үйлдвэр нь цагт 200 тонн ус, 21 мВт-ын цахилгаан хэрэглэх тооцоо гарчээ. Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж буй газар төмөр замын зөрлөг, автозам тавихаар төлөвлөсөн байна. Мөн "Дархан-2" дэд станцаас үйлдвэр хүртэл 2,5 км цахилгааны шугам, ажилчдын орон сууц зэрэг олон барилга байгууламж барих юм. Уг үйлдвэр 2015 он гэхэд ашиглалтад орж бүрэн хүчин чадлаараа ажиллах бөгөөд жилд нэг сая тонн дизель түлш, 600 мянган тонн бензинийг дотоодын хэрэгцээнд нийлүүлэх юм. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 2008 онд 800 гаруй мянган тонн байсан бол 2015 онд 1.7 сая тонн болж нэмэгдэх учир үүнээс гадна жижиг оврын үйлдвэрүүдийг бүсчилсэн байдлаар барьж байгуулах олон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Нийтдээ 600 сая ам.долларын хөрөнгөөр баригдах эл үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлийг Японы Засгийн газрын банк, Олон улсын хамтын ажиллагааны банкны санхүүжилтээр боловсруулсан. Монгол, Японы хамтын ажиллагааны шугамаар Дархан-Уул аймагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх үндсэн гэрээнд Японы “Тоёо инженеринг”, “Марубени” корпораци болон “Монголсэкию” компанийн төлөөлөгчид  2010 оны 9 дүгээр сард гарын үсэг зурсан байна. Хэрвээ энэ ажил биелэлээ олж чадвал монголчууд бид 3-хан жилийн дараа шатахууны хомсдолоос айхгүй болох биз ээ.

gazrin-tos-2

 

 

 

 

 

 








Т.Наранцэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.