Шатахуун түгээх станцуудыг  шалгалаа
2011.07.23

Шатахуун түгээх станцуудыг шалгалаа

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар газрын тосны бүтээгдэхүүн, шингэрүүлсэн шатдаг хий shatahuun-10_copyхадгалах, тээвэрлэх, худалдах үйл ажиллагаа явуулж буй барилга байгууламжуудад шалгалт хийжээ. Уг шалгалтад Улаанбаатар хот, 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 61, шингэрүүлсэн шатдаг хий хадгалах, түгээх зориулалттай 636 барилга, байгууламж хамрагджээ. Шалгалтаар улсын комисс ашиглалтад хүлээж аваагүй 72 барилга байгууламжийг ашиглаж, шатахуун хадгалж байсан нь илэрчээ.

 

Мөн шатахуун хадгалах савыг улсын бүртгэлд бүртгүүлээгүй ашиглаж байснаас гадна шатахуун түгээх газрууд шатахуунаа дутуу шахаж байсан зөрчил илрүүлсэн байна. Иймээс газрын тосны бүтээгдэхүүн, шингэрүүлсэн шатдаг хий хадгалах, худалдах үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудын хадгалах сав болон технологийн тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагаанд холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж зөрчил дутагдлыг нь арилгуулахаар 13 барилга байгууламжийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлах арга хэмжээ авч 26 шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоожээ. Мөн III, IV цахилгаан станцын бүсэд байрлах "Витокнефть газ" компанийн агуулах, "Монос" эмийн үйлдвэрийн хажууд байрлах "Петро жамп"-ын агуулахыг хаасан байна.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.