Цагаатгалын комисс 12,5 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ
2011.07.23

Цагаатгалын комисс 12,5 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ

Аймаг, нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссууд энэ оны эхний a-stagaatgalхагаст хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэв. Салбар комиссууд энэ улиралд 110 өргөдөл, 381 эрэлт хүсэлт, санал гомдлыг барагдуулсны зэрэгцээ 461 хүнийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзан тэдний тавьсан асуудлуудыг нь шийдвэрлэжээ. Салбар комиссууд орон нутгийн төр, захиргааны байгууллагуудад хүсэлт тавьж 34 хүнд 890,0 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг олгуулж, 24 иргэнд 360,0 мянган төгрөгийн эд материал, хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг туслалцаа үзүүлсэн байна. Мөн улиралд салбар комиссууд ТЕГ-аас архивын лавлагаа, цагаатгасан шийдвэрийн хамт 24, Үндэсний архиваас хүн амын тооллогын лавлагаа 26 ширхгийг тус тус захиалан авч нэхэмжлэгчдэд олгожээ. Мөн анхан шатны шүүхүүдийн нөхөх олговор олгох шийдвэрийн дагуу 14 хүнд 12,5 сая төгрөгийн нөхөн олговор салбар комиссуудаар дамжигдан олгогджээ.

 

 



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.