Монгол улсын хүн амын тоо ,насжилт хөдөлмөрийн чадвар ямар төвшинд хүрэв
2011.07.24

Монгол улсын хүн амын тоо ,насжилт хөдөлмөрийн чадвар ямар төвшинд хүрэв

Сүүлийн жилүүдэд манай улсын хүн ам эрчимтэй өсөж,түүний хэрээр хэрэглээ ихсэж, салбар бүрт дэд бүтэц хөгжиж улс орон маань өдрөөс өдөр өргөжин тэлж хөгжсөөр байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас хүн ам зүйн үндсэн үзүүлэлтийг гаргажээ.

Хүн амын тоо:

Монгол Улсын нийт хүн амын тоо 2.780.8 мянгад хүрчээ. Үүнээс 758.1 мянга нь 0-14, 1.860.2 сая нь 15-59, 162.5 мянга нь 60-аас дээш насныхан байгаа аж. Үүнээс хөдөлмөрийн насныхан нь 1843.5 сая боловч ажиллах хүчинд 1147.1 сая нь тооцогдож байгаа гэнэ. Тэдгээрийн 1033.7 сая нь хөдөлмөр эрхэлж байгаа бол 113.4 мянга нь ажилгүйчүүд байна.

Хөдөлмөр эрхлэлт:

talbai_01Манай орны хөдөлмөр эрхэлж буй салбарыг тус бүрээр гаргавал, хамгийн их нь буюу 33.5 хувь нь хөдөө аж ахуйд, бөөний болон жижиглэн худалдаанд 14.1, тээвэр холбоонд 8.8 хувь нь ажилладаг байна. Харин хамгийн бага хүн ажиллаж буй гурван салбарыг дурдвал, уул уурхай 3.3, эрүүл мэнд 3.9, барилгын салбарт 4.4 хувь нь ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, монголчууд эдийн засагтаа тулгуурлаж хөдөө аж ахуйд олноороо ажиллаж байгаа бол сүүлийн жилүүдэд ихээр хөгжиж буй барилга, уул уурхайн салбарт тун цөөн хүн ажиллаж байгаа нь эндээс харагдаж байна.

Хүйсийн харьцаа:

Нийт иргэдийг  хүйсээр нь ялгавал эрэгтэй 1.351.7 сая, эмэгтэй 1.429.1 сая гэсэн тоо гарчээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн таван жил ойролцоо явж ирсэн хүйсийн харьцаанд эмэгтэйчүүдийн эзлэх хувь ялимгүй давамгайлж, 70 орчим мянгаар илүү гарчээ.

Дундаж наслалт:

Харин дундаж наслалтын хувьд монгол эрчүүд дунджаар 64.9, эмэгтэйчүүд 72.3 насалдаг гэсэн статистик үзүүлэлт гарсан байна.

Гэрлэлт :

Мөн хүн ам зүйн үндсэн үзүүлэлтэд дурдсанаар гэрлэлт сүүлийн жилүүдэд бага багаар буурч байсан ч өнгөрсөн жил огцом буурч, ердөө 9349-хөн хос гэрлэлтээ батлуулжээ. Гэтэл 2006 онд сүүлийн найман жилд хамгийн өндөр буюу 48996 хос гэр бүл болж байсан байх юм. Түүнчлэн эсрэгээрээ гэр бүлээ цуцлуулах нь ч нэмэгдэж 2010 онд 3054 хос гэрлэлтээ цуцлуулжээ.

Амьжиргааны төвшин:

НХХЯ-ны мэргэжилтнүүд хүн амын амьжиргааны доод төвшинг бүсчлэн гаргажээ. Үүнийг бүсчлэн харуулбал, Улаанбаатар хотод 118100, төвийн бүсэд 106600, зүүн бүсэд 103500, хангайн бүсэд 105100, баруун бүсийн иргэдийн амьжиргааны доод төвшин 104300 төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ нь 2004 онд эдгээр таван бүсийн иргэдийн амьжиргааны төвшин ойролцоогоор 20 гаруй мянган төгрөг байснаас үзвэл даруй тав дахин нэмэгдсэн гэсэн үзүүлэлт юм.  Харин ядуурал нийслэлд 29:8, аймгийн төвд 36.2, сумын төвд 38.8, хөдөө 54.2 хувьтай байгаа ажээ. Эдгээрээс нэн ядуу нь нийслэлд 7.7, аймагт 10.4, суманд 11.4, хөдөө 16.9 хувьтай гарчээ.

Мөнгөн орлогын эх үүсвэр :

Хотынхны мөнгөн орлогын эх үүсвэрийн дийлэнхийг цалин хөлс эзэлдэг бол хөдөөгийнхөн өрхийн үйлдвэрлэлээр ихэнх орлогоо олдог ажээ. Тэгвэл тэд олсон орлогоо хүнсний бус зүйлд эн тэнцүү зарцуулдаг байна. Тухайлбал,нийслэлчүүд хүнсний бус зүйлд нийт орлогынхоо 63, хүнсний бүтээгдэхүүнд 35, бэлэг, тусламжид хоёр хувийг зарцуулдаг гэжээ. Харин хөдөө орон нутгийн иргэд хүнсний бус бараанд 63, хүнсний бүтээгдэхүүнд 32, бэлэг, тусламжид нийт орлогынхоо таван хувийг зарцуулдаг байна.

Үүнээс харахад хамгийн эмзэглэх зүйл нь гэр бүл салалт ихсэж байна. Яагаад сүүлийн жилүүдэд гэр бүл үнэ цэнэгүй хэврэг болоод байна вэ. Улс орны оршин тогтнох хамгийн бат суурь нь гэр бүл байдаггүй гэж үү. Иргэн та эргэцүүлж бодоод санал бодлоо илэрхийлээрэй.

Т.Наранцэцэг


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.