Шинэ баригдаж байгаа барилгуудад шалгалт хийлээ
2011.07.24

Шинэ баригдаж байгаа барилгуудад шалгалт хийлээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зөвлөл хуралдаж нийслэлд шинээр баригдаж байгаа 21 aa-Shineбарилга, байгууламжид хяналт шалгалтын дүгнэлт хийжээ. Шалгалтын явцад 94 зөрчил илэрсэн байна. Үүнд,тусгай зөвшөөрөлгүй газар барилга барьж эхэлсэн, стандартад хангаагүй барилгын материал ашигласан гэх мэт зөрчил илрүүлж, дөрвөн аж ахуй нэгжид таван сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Дээрх зөрчлүүд, "Номин холдинг" ХХК-ийн "Өнөр" хорооллын III ээлжийн үйлчилгээтэй орон сууцны барилга, "Эко констракшн" ХХК-ийн "Голден парк" цогцолборын үйлчилгээтэй орон сууцны барилга, "Орчлон констракшн" ХХК-ийн захиалгаар "Зэт энд Эй" ХХК угсралтын ажлыг гүйцэтгэж буй 96 айлын орон сууц, "Фүлиан" ХХК-ийн "Эрхэт" орон сууцны цогцолбор барилга, "Алтан трейд" ХХК-ийн захиалгаар "Хишиг хангай" ХХК гүйцэтгэж байгаа үйлчилгээтэй 70 айлын орон сууц, "Би Эйч Энд" ХХК-ийн 43 айлын орон сууц, "Өндөр буянт" ХХК-ийн "Оргил стар таун" хотхон, "Мөнх эвсэг" ХХК-ийн зочид буудал, "Тэргүүн чансаа" ХХК-ийн 98 айлын орон сууц, "Аюуд" ХХК-ийн захиалгаар "Өрнө өрнөх" ХХК барьж буй үйлчилгээний барилгуудын угсралтын ажилд илэрсэн байна. МХЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтээр дээрх компаниудыг түр хугацаагаар үйл ажиллагаа явуулах эрхийг нь түдгэлзүүлжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.