Ажилсаг иргэд ногоо тарьж байна
2011.07.24

Ажилсаг иргэд ногоо тарьж байна

Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны нутаг Тарвагатайн аманд 200 га газарт нийслэлийн irged-nogooзургаан дүүргийн 800 ажилгүй иргэнийг хүнсний ногоо тарих ажилд хамруулжээ. Гэхдээ  ажилгүй биш өнөөдөр тэд ажилтай иргэд, тэр дундаа бүр ажилсаг иргэдийн  тоонд орно шүү дээ. Ингэж хэлэхийн учир нь тухайн иргэд үнэн сэтгэлээсээ маш идэвхтэй ажиллаж байна. Тэд 40 бүлэг болж, нийт талбайн 70 хувьд төмс, үлдсэнд нь манжин, лууван тариалжээ. Тэнд үр суулгах, худаг гаргах, цахилгааны эх үүсвэр татах зэрэг ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийсэн бөгөөд ногоогоо услах, арчлах ажлыг иргэд өөрсдөө хариуцан ажиллаж байна. Дээрх ажил нь  нийслэлийн засаг даргын санаачилгаар НХХЯ, ХХААХҮЯ-тай хамтран "Нийслэлийн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалттайгаар газар тариалан эрхлүүлэх" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа юм.

irged-nogoo-2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Т.Наранцэцэг
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.