Өнөөдрөөс Солонгос улсад ажиллах  иргэдийг бүртгэж эхэлнэ
2011.07.25

Өнөөдрөөс Солонгос улсад ажиллах иргэдийг бүртгэж эхэлнэ

Өнөөдрөөс Солонгос улсад ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлнэ. Иргэд бүртгүүлэхээр irgedочихдоо гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар, сүүлийн зургаан сарын дотор авахуулсан 3.5x4.5 хэмжээтэй цээж зураг, бүртгэлийн хураамж болох 30 мянган төгрөгийг Хадгаламж банкны 10210022222 тоот тушаасан баримт зэргийг бүрдүүлсэн байх ёстой аж. Дашрамд дуулгахад, иргэд харьяа дүүргүүддээ бүртгүүлнэ. Тухайлбал, ХУД-ийн иргэд дүүргийнхээ соёлын төвийн байранд, БГД СХД-ийнхэн харьяа дүүргийнхээ Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн байранд, БЗД-ийн иргэд 85-р сургууль, Чингэлтэйнхэн 17-р сургууль, Сүхбаатар дүүргийн иргэд 4-р сургуулийн байранд тус тус бүртгүүлнэ. Харин хөдөө орон нутгийн иргэд аймгийн хөдөлмөр халамжийн хэлтэст бүртгүүлэх юм.

Сонирхуулахад одоогоор БНСУ-д Монголын  30 гаруй мянган иргэн ажиллаж амьдарч байгаагаас 12 мянга нь гэрээгээр, бусад нь хараар ажиллаж байна.

Т.Наранцэцэг

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.