Нийслэлийн усыг тоолно
2011.07.25

Нийслэлийн усыг тоолно

Нийслэлийн орчимд байгаа усыг ирэх сарын 1-нээс мөн сарын 25-ныг хүртэл тоолох юм байна. tuul-golХөдөө орон нутагт явуулсан ус тооллогын ажил  90 хувьтай явж байгаа бөгөөд Баян-Өлгий, Орхон аймгуудын нутагт байгаа гол усыг тоолох ажил ид явагдаж байгаа аж. Харин бусад аймгуудын нутагт байгаа усыг тоолж дууссан байна. Тооллогын нийт дүн гараагүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар нэг аймгийн нутаг дэвсгэрт байсан 3-5 гол, горхи ширгэж үгүй болсон гэх дүн гарсан гэнэ. Ус тооллогыг урьд нь 2003, 2007 онд хийж байжээ.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.