Цахим номын сантай болно
2011.07.25

Цахим номын сантай болно

Цахим ертөнц дэлхий дахины соёлын хэрэглээг бүрэн тодорхойлж. XXI зууны зохиолч уншигчийг tsahim-nomin-sanхолбох  хязгааргүй  боломж олгож байна. Тиймээс соёл яруу найргийн монголын академи үндэснийхээ утга зохиол, оюуны соёлын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор www.muzo.mn цахим номын сан байгуулахаар ажиллаж байна. Каталог шүүж, номын санч хүлээхгүй шуурхай үйлчилгээтэй, хязгааргүй хуудастай номын санд Монголын эртний болон орчин үеийн яруу найраг, хүүрнэл зохиол, шүүмж судлал, хүүхдийн уран зохиол, орчуулгын шилдэг бүтээлийг дээжлэх юм.  Цахим номын санг англи монгол хэлээр ашиглахаас гадна дэлхийн уншигчдад уран бүтээлээ хүргэх боломжийг зохиолчдод олгох ажээ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.