Улсын бүртгэлийн ерөнхий газар цахим системд шилжинэ
2011.07.26

Улсын бүртгэлийн ерөнхий газар цахим системд шилжинэ

Улсын чанартай мэдээллийг хадгалах, хамгаалах явдал нь анхнаасаа л анхаарахуйц чухал асуудал юм
ТОВЧХОН
  • Нийт 4 сая ам долларын өртөг бүхий төсөл юм.
  • УБЕГ-ын архивт байгаа материалуудыг гурван жилийн хугацаанд бүгдийг нь цахим хэлбэрт оруулна.
  • Гол ажлыг зөвхөн монгол иргэд хариуцаж хийнэ.
  • Солонгос компанийнхан тоног төхөөрөмж, сервер зэрэг ажлаа хариуцан хийх ажээ.

Монгол улсын иргэн бүр улсын бүртгэлийн ерөнхий газраас үйлчилгээ авдаг. Иргэний үнэмлэх,Гадаад паспорт, Гэрчилгээний хуулбар, ер нь бүх төрлийн бичиг баримтын лавлагааг энэ байгууллагаас авдаг. Ямар нэгэн бичиг баримтын лавлагаа авахад энэ байгууллагын оочёр дугаар дийлддэггүй,мөн нэг лавлагаа гаргаж өгөх гэж он дамжсан цаасан архивуудыг шүүж хайдаг нь асар их цаг хугацаа зарцуулдаг билээ.Харин Ирэх шинэ оны 3 дугаар сар гэхэд тус байгууллагын үйлчилгээ түргэн шуурхай хялбархан болох нь ээ.

 

tsahim--sisУчир нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэл мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах “Цахим архив” төсөл хэрэгжиж эхэлжээ. Нийт дөрвөн сая ам долларын өртөг бүхий тус төслийг солонгос улсын талаас, тус улсын хамтын ажиллагааны Койка байгууллага хэрэгжүүлэх бөгөөд төслийн гүйцэтгэгчээр нь солонгосын “Эс Кэй энд Си компани ажиллах юм.

 

Уг төсөл хэрэгжсэнээр УБЕГ-ын архивт байгаа цаасан материалуудыг цахим хэлбэрт шилжүүлж, архивын зардал, иргэдийг удаан хүлээлгэх явдал багасаж, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжтой. Солонгосын компани цахим хэлбэрт оруулахад шаардлагатай компьютер, тоног төхөөрөмж, программ хангамжийг Монголд оруулж ирэх бөгөөд энэ бүгдийг хариуцан ажиллах УБЕГ-ын мэргэжилтнийг БНСУ-д сургалтад хамруулах юм байна.

 

ulsin-bvrtgelin-eronhii-gaz_copyУБЕГ-ын архивт байгаа материалуудыг гурван жилийн хугацаанд бүгдийг нь цахим хэлбэрт оруулан хадгална. Гол ажлыг зөвхөн монгол иргэд хариуцаж хийнэ. Солонгос компанийнхан тоног төхөөрөмж, сервер зэрэг ажлаа хариуцан хийх ажээ. Уг төсөл хэрэгжих нь иргэний цахим үнэмлэхэд шилжих ажлын нэг хэсэг. Энэ 11-р сараас цахим үнэмлэх тараагдаж эхэлнэ. Тэгэхээр төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хурдсаж иргэд ямар нэгэн байгууллагаар чирэгдэлгүй бухимдалгүй үйлчлүүлэх цаг ойртсоор байна.

Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
VipNews
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.