2011.07.26

Бага олимпод монголоос 157 тамирчин оролцоно

ТОВЧХОН

Дэлхий дахинаа «бага олимп» хэмээн нэрлэгддэг Дэлхийн Оюутны Спортын Зуны 26- р их наадам Универсиад наймдугаар сарын 12- 23-ны өдөр БНХАУ- ын Шинжин хотноо болно. Энэ жил сагсан бөмбөг, хөл бөмбөг, одон бөмбөг зэрэг 10 төрлөөс гадна шатар, буудлага, дугуй зэрэг 11 төрөл нэмэгдэн 21 төрөлд 200 орны 13500 тамирчид хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөх юм байна.

«Универсиад» наадмыг ОУОСХ- ноос эрхлэн 1959 оноос зохион байгуулж ирсэн юм. Зуны спортын Универсиад наадам нь зөвхөн спортын арга хэмжээ aaaaaaaaaooooooooooбус соёл, урлагийн төрөл бүрийн үзвэр, тоглолт, нээлт болон хаалтын ажиллагаа нь олимпийн хэмжээнд болдог учир дэлхий дахинаа «бага олимп» хэмээн нэрлэгддэг урлаг, спортын томоохон цогцолбор арга хэмжээ юм.

Наадамд оролцох Монголын баг тамирчдын сонгон шалгаруулалт гуравдугаар сарын 18-наас тавдугаар сарын 18-ны хооронд явагдаж 13 төрөлд 157 тамирчин оролцох болжээ. Манай орны баг тамирчид анх 1965 Унгар улсын Будапешт хотод болсон Дэлхийн Оюутны Спортын Универсиад наадамд волейболын төрөлд оролцож байсан түүхтэй. Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг энэхүү наадмаас Монголын тамирчид нийт 6 алт, 3 мөнгө, 7 хүрэл медаль хүртэж байсан юм. Наадмыг зохион байгуулагчид 2008 оны Бээжингийн олимпийн дайтай уг наадмыг зохион байгуулахаа мэдэгджээ. Тус наадамд оролцох Монголын баг тамирчдад Голомт банк, «UnionPay» байгууллага «UnionРау» карт гардууллаа. Дэлхийн Оюутны Спортын Зуны 26- р их наадамд оролцох баг тамирчдын талаар МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д. Жаргалсайхан, Буудлагын спортын олон улсын хэмжээний мастер Ц. Хонгорзул нараас тодруулав.

-МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан:

-МОСХ- ноос Дэлхийн Оюутны Спортын Зуны 26- р их наадамд оролцох тамирчдад ямар тусламж дэмжлэг үзүүлж байна вэ?

-Оюутан залуучуудад санхүүгийн тусламж маш их хэрэгтэй. Манай багийн тамирчдад «China UnionPay» байгууллагаас гадна МИАТ компани их туслалцаа үзүүлж байгаа. МИАТ компаниас оролцогчдод оюутны тусгай хөнгөлөлттэй билетээр үйлчилнэ. Оюутнууд  маань өөрсдөө бас сургуулиудаасаа,спорт клуб, байгууллагуудаас зардлаа олсон.Улсын зардлаар явна  гэсэн асуудал шийдэгдээгүй.

Тийм учраас билетэд хөнгөлөлт үзүүлнэ гэдэг нь маш том тус. Мөн манай баг тамирчдад БНХАУ-ын «361» компани хувцас хэрэглэлийг үнэ төлбөргүй өгсөн. 500 мянга орчим төгрөгийн бэлтгэлийн өмд, цамц, малгай, цүнх зэргийг өгсөн. Зарим нэгэн байгууллагуудад хандаж оюутнуудынхаа тэнд байрлах хоол, байрны зардлыг даалгаж байна. Оюутны тэмцээнд оролцоход нэг хүн хоногийн 60 евро төлдгийг 30 доллар болгож хямдруулсан. Энэ манай баг тамирчид олон төрлөөр олон хүн оролцох боломжийг нэмэгдүүлж материаллаг талаасаа их дэмжлэг болж байна даа.

-Ер нь бол үндсэн төрлүүдээс манай тамирчид жудо бөхийн төрөлд урьд нь медаль авч байсан.

-Энэ наадамд шинээр11 төрөл нэмэгдсэн. Эдгээр төрлүүдээс манай тамирчид өндөр амжилт гаргах ямар төрөл байна гэж та үзэж байна?

Ширээний теннис, спортын гимнастик, эмэгтэй волейбол, усан спортын төрөлд баг тамирчдаа явуулж байсан уламжлалтай. Энэ удаа шинээр орсон 11 төрөлд шатрын спортын төрөл орсон нь манай баг тамирчид энэ төрөлд өрсөлдөж амжилт үзүүлэх бололцоо бий гэдэгт итгэлтэй байна. Манай улс олимп, дэлхийн аваргын медаль хүртдэг буудлагын төрөл орж байна. Энэ хоёр төрөлд медалийн төлөө өрсөлдөх ийм бололцоо бий. Үүнээс гадна дугуй, хүндийн өргөлт, бадминтон зэрэг хэд хэдэн төрөлд баг тамирчдаа оролцуулна. Өмнөх наадмуудад оролцож байснаас харахад буудлага, шатар, жудо бөхийн төрлүүдээс медаль авах найдлага байгаа шүү.

Буудлагын спортын олон улсын хэмжээний мастер Ц. Хонгорзул

-Дэлхийн Оюутны Спортын зуны их наадамд анх удаа оролцох гэж байна. aaaaaaaoooooooooo1111111Урд урдын тэмцээнүүдээсээ гурав дахин том, маш өргөн бүрэлдэхүүнтэй, өрсөлдөгч ихтэй тэмцээн болно. Голомт банк, «China UnionPay»-тэй хамтраад тамирчдад санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлье. Тамирчдын хувьд дэмжлэг, спонсор маш чухал байдаг.Тусламж дэмжлэг үзүүлсэн хүмүүсийнхээ итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй сайн оролцоно.

-Урд өмнө олон улсын ямар ямар тэмцээнүүдэд оролцож байв?

«Дэлхийн оюутны аварга» тэмцээнд оролцож байсан. Багаараа мөнгөн медаль хүртэж байлаа.

-Энэ тэмцээнд манай баг тамирчид хэр амжилттай оролцоно гэж бодож байна?

-Мэдээж тамирчин болгон түрүүлнэ гэсэн зорилготой ордог. Түрүүлээд ирэх хүсэл эрмэлзлэл дүүрэн байна.

Эх сурвалж:Монцамэ сонин


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.