Санхүүгийн бодит дэмжлэгтэй үл хөдлөх хөрөнгө
2011.07.28

Санхүүгийн бодит дэмжлэгтэй үл хөдлөх хөрөнгө

Хөнгөн бетон өрөгт бүтээцтэй шувуун нуруун дээвэртэй сууц таных болох боломжтой. /63,71 м2/
ТОВЧХОН
  • Цэвэр агаар төсөл нь нийслэлийн зургаан дүүрэгт шат дараалалтайгаар албан ёсоор хэрэгжиж эхлээд байна.
  • Шинэ сууц бариулахад цэвэр агаар төслөөс 5 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ.
  • Мэдээллийг Эхний ээлжид иргэн та хорооныхоо цэгт байрлах “Цэвэр агаар төсөл”-ийн сурталчилгааны цэгээс авч болно.

Нийслэлийн иргэн хэн боловч утаагүй цэвэр орчинд амьдрахыг хүсэж байгаа. Тэгвэл  Монголын мянганы сорилтын сангийн “Цэвэр  агаар” төсөл, Барилгын эрчим хүч хэмнэлтийн хувийн орон сууцнуудыг санал болгож байна. Энэ сууцнууд нь орчин үеийн шийдлээр баригдах, материалын хувьд чанартай эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй, хямд өртөгтэй гээд олон давуу чанартай.

Уг төслөөс санал болгож байгаа сууц нь 32,71-64,9 м2ын хэмжээтэй Иргэд үүнээс сонголт хийх боломжтой. Квадрат метрээсээ шалтгаалаад үнэ өөр өөр байна. Үүнээс 5 сая төгрөгийг нь Цэвэр агаар төсөл хөнгөлж өгөх юм. Иргэн танд  бэлэн мөнгө байхгүй бол Хас банканд хандаж зээл авах бүрэн боломжтой.

 

Энэ төсөлд хамрагдаж,сууц бариулахад  тавигдах тодорхой шаардлага:

  • Иргэн та уг төсөл хэрэгжиж байгаа хорооны гэр хорооллын оршин суугч байх ёстой.
  • Өөрийн өмчлөлийн  бичиг баримтын зөрчилгүй хашааны газартай байх.
  • Шинээр бариулах сууцандаа байнга оршин суудаг байх.
  • Хуучин гэр сууцаа дахиж ашиглахгүй зэрэг шаардлага  тавьдаг байна.

 

tsever_agar_2

 

Цэвэр агаар төсөл нь нийслэлийн зургаан дүүрэгт шат дараалалтайгаар  албан ёсоор хэрэгжиж эхлээд байна.

Үүнд:

  • Чингэлтэй дүүргийн  7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18 хороод
  • Сүхбаатар дүүргийн  9, 11, 12, 13, 14, 15. 16, 17, 18 хороод
  • Баянгол дүүргийн  9, 10, 11, 16, 21, 22, 23 хороод
  • Баянзүрх дүүргийн  2, 4, 5, 19, 21, 22, 27 хороод
  • Сонгинохайрхан дүүргийн  3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 23, 26, 27, 28 зэрэг хороодын иргэд хамрагдана.

Эхний ээлжид  иргэн та хорооныхоо цэгт байрлах “Цэвэр агаар төсөл”-ийн сурталчилгааны цэгээс авч болно. Нарийвчилсан мэдээллийг 8 сарын 15 ныг хүртэл долоо хоног бүрийн пүрэв гаригийн 11:30-13:00 цагийн хооронд барилгын эрчим хүч хэмнэлтийн төвүүд дээр явагддаг сургалтад суун авч болно.

Сонгино хайрхан, Баянгол, Сүхбаатар  дүүргийн иргэд  Баруун дөрвөн замын Барилгын коллежийн баруун урд талд, Эрчим хүчний хэмнэлтийн төвөөс мэдээлэл авна.

Баянзүрх дүүргийн иргэд ШУТИС-ийн Барилгын инженерийн сургууль , Барилгын дулааны Эрчим хүч хэмнэлтийн төвөөс мэдээлэл авна.

Чингэлтэй дүүргийн иргэд Барилгын Эрчим хүч хэмнэлтийн төсөл , азрын  харилцаа, Барилга, геодези, зураг зүйн газрын байрнаас мэдээлэл авч болно.

tsever_agar_3

Цаг хугацаа биднийг хүлээхгүй секундээр хэмжигдэн урагшилж байгаа шинэ зуундаа тохилог сайхан амьдарцгаая. Хэрвээ иргэн та гэр хороололд амьдардаг өөрийн гэсэн газартай бол энэ төслийн үйл ажиллагаатай заавал танилцаарай.

Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.