Энэтхэг улсын ерөнхийлөгч монголд анх удаа айлчиллаа
2011.07.28

Энэтхэг улсын ерөнхийлөгч монголд анх удаа айлчиллаа

Энэтхэг улсын ерөнхийлөгч Пратиба Дэвинсингх Патил
ТОВЧХОН
Тэднийг өчигдөр "Буянт-Ухаа"-гийн нисэх буудлаас ГХ-ны сайд Г.Занданшатар, Монгол Улсаас Энэтхэгт суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Энхболд нар угтан авсан юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Пратиба Дэвинсингх Патил, түүний нөхөр Девисингх Рамсингх Шекхават нар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Эрхэмсэг Ерөнхийлөгч хадагтай Пратиба Дэвинсингх Патил, ноён Девисингх Рамсингх Шекхават нар цаг агаарын байдлаас шалтгаалан товлосон цагаасаа бага зэрэг хожимдож газардсан юм.

Тэднийг өчигдөр "Буянт-Ухаа"-гийн нисэх буудлаас ГХ-ний сайд Г.Занданшатар, I Монгол Улсаас Энэтхэгт суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Энхболд нар угтан авсан юм. Энэтхэг Улсын Ерөнхийлөгч болон түүний нөхрийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар албан ёсоор Сүхбаатарын талбайд угтан авна. Энэтхэгийн Ерөнхийлөгчийн төрийн айлчлал энэ сарын 27-ноос 30-ны хооронд үргэлжлэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхны гадаад айлчлалаа 2009 оны есдүгээр сарын 13-16-ны хооронд БНЭУ-ын Ерөнхийлөгч, хатагтай П.Д.Патилын урилгаар Энэтхэгт төрийн айлчлал хийснээр эхлүүлж байв. Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийх юм. Хатагтай Пратиба Дэвинсингх Патилд Монгол Улсьш Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Монголын эмэгтэй улс төрчдийн төлөөлөл тус тус бараалхана. Мөн Ерөнхийлөгч Пратибха Девисингх Патил Монгол, Энэтхэгийн бизнес уулзалтью нээлтэд оролцож үг хэлнэ. Мөн  Энэтхэгийн  эрх чөлөөний хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, хүчирхийллийн эсрэг үзэл санааг дэлгэрүүлэгч Махатма Гандийн хөшөөнд цэцэг өргөх төлөвлөгөөтэй.

 

Хатагтай Пратиба Дэвинсингх Патил 1934 оны арванхоёрдугаар сарын 19-нд БНЭУ-ын Махараштра мужийн Надгоан тосгоны Жалгоан дүүрэгт төрсөн. Мумбай хотын Хуулийн Коллежийг эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөж  Моолжи Жетха Коллежид эдийн засаг болон улс төр судлалын магистрын зэрэг хамгаалжээ. Жалгаон дүүргийн шүүхэд хуульчаар ажилласнаар ажил амьдралын гараа нь эхэлсэн байна. Түүний улс төрийн үйл амьдрал 27 настайд нь Махараштра мужийн сонгуульд оролцсоноор эхэлж дөрвөн удаа мужийн ассемблейд сонгогдож улс төр, соёл, нийгмийн хүрээний олон ажлыг удирдан зохион байгуулж иржээ.

Тэрбээр 1967-1972 онд Энэтхэгийн Эрүүл мэндийн дэд сайд, 1972-1974 онд Махараштра мужийн сайд нарын танхимын гишүүн, Нийгмийн аюулгүй байдлын сайд, 1975-1976 онд Мужийн сайд нарын танхимын гишүүн, Соёлын сайд, 1977-1978 онд Мужийн сайд нарын танхимын гишүүн, Боловсролын сайд, 1982-1985 онд Мужийн сайд нарын танхимын гишүүн, Хот байгуулалтын сайд, 1985-1990 онд парламентын дээд танхимын гишүүн, орлогч дарга, 1991 онд Сансадын доод танхим Лок Сабхад гишүүн зэрэг төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан хэмээн намтарт нь дурджээ. Түүний нөхрийг доктор Дэвисингх Рамсингх Шекхават гэдэг. Тэд Жёоти Ратхоре хэмээх охин, Ражендра Сингх гэдэг хүүтэй Хатагтай Пратиба Дэвинсингх Патил 2007 оны долдугаар сарын 25-ны өдөр БНЭУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Нийтлэлч
С.Энх
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.