Ирэх сарын нэгнээс бүх автобус  400 төгрөгөөр үйлчилнэ
2011.07.28

Ирэх сарын нэгнээс бүх автобус 400 төгрөгөөр үйлчилнэ

Том оврын автобус
ТОВЧХОН

Ирэх сарын нэгнээс нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг том оврын бүх автобус 400 төгрөгөөр үйлчлэхээр болжээ.

Шатахууны хомсдолоос болж хувийн хэвшлийн том оврын автобуснууд үнээ нэмж, 400 төгрөгөөр иргэдэд үйлчилж байсан ч төрийн харьяалалтай нь 300 төгрөгөөр үйлчилж байгаа. Харин ирэх сарын 1-нээс төрийн, хувийн   гээд бүх автобусаар том хүн 400, хүүхэд 200 төгрөгөөр зорчих болжээ. Учир нь нэг хүнд үйлчлэх нэг өдрийн зардал нь 536 төгрөг болж байгаа ажээ.

Энэ зардлын дийлэнх нь шатахуунд зарцуулагддаг. Тиймээс том оврын автобус эрхлэгчдийн холбооноос автобусны үнийг 500 болгох саналыг Засгийн газарт танилцуулсан ч 400 төгрөгт хүргэх боломжтой гэж үзсэн юм. Үүний дагуу Нийтийн тээврийн газар том оврын автобусны компаниудтай гэрээ байгуулж, ирэх сарын 1-нээс 400 төгрөгөөр үйлчлэх боллоо"

Автобусны үнэ  нэмэгдэх ч цахилгаан тээврийн хэрэгсэл буюу тролейбуснууд хуучин үнээрээ буюу 200 төгрөгөөр иргэдэд үйлчлэх юм байна.

Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.