Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 64,5 хувьтай байна
2011.07.29

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 64,5 хувьтай байна

Улаанбаатар хот
ТОВЧХОН

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 64,5 хувьтай байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Батаар ахлуулсан комисс  хуралдаж, бэлтгэл ажлын явц болон цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцлээ.

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлах үе хаяанд ирлээ. Энэ жил харьцангуй эрт хүйтрэх хандлагатай байгааг Цаг уурын хүрээлэнгээс мэдээлсээр байгаа. Харин нийслэл хот маань дулааны улиралд тэр жилийнхээ гол ажлыг амжуулдаг. Өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Батаар ахлуулсан комисс хуралдаж, бэлтгэл ажлын явц болон цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцлээ. Нийслэлийн 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 64,5 хувьтай байна.

Салбар тус бүрээр нь авч үзвэл, Усан хангамж, ариутгах татуургын ажлын явц 85 хувьтай, төвлөрсөн дулаан хангамжийн ажил 70 хувь, ОСНАА-н үйлчилгээ 71,5 хувьтай байна. Төвлөрсөн дулаан хангамжийн хувьд  Баянзүрх дүүргийн 115, 128 дугаар цэцэрлэгүүд дулааны шугам дээр тохижилтын ажил хийсэнтэй холбогдон 12 г магистрал шугамыг солих, мөн ОСНАА-н хонгилын системийн барилга угсралтын болон Опен-Хаус салбарын ус дулаан дамжуулах төв барих ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа.

Цахилгаан хангамжийн хувьд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 1224,2 сая төгрөгийн 9-н их засварын ажил хийгдэж байгаагаас гүйцэтгэл нь 51,8 хувьтай, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ХК 34 ажил төлөвлөснөөс 23 ажил хийгдэж, төлөвлөгөөний биелэлт 67 хувийн хэрэгжилттэй байна. Халаалтын зуухны засвар ашиглалтын газрын бэлтгэл 65, Эрүүл мэнд, Боловсролын газрынх тус бүр 60 хувьтай байна. Эрүүл мэндийн харъяа нийт 17 объектод их засвар хийгдэхээс одоогийн байдлаар 3-ынх нь засварын ажил бүрэн дуусаж, 6 байгууллагын ажил дуусаж, техникийн комиссын дүгнэлтийн дагуу дахин засварлах шаардлагатай ажлуудыг гүйцэтгэж, 3 байгууллагын засварын ажил гүйцэтгэлийн шатандаа байгаа ажээ.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.