Ирэх 50-н жилийн уул уурхайн дэлхийн төв орон нь Монгол улс
2011.07.29

Ирэх 50-н жилийн уул уурхайн дэлхийн төв орон нь Монгол улс

50 жилийн дараа манай бүх газар нутаг ийм болчихвий/Канад.Diamond Mining компани олборлолт хийсэн нь
ТОВЧХОН
  • 2015 он гэхэд манай улсын уул уурхайн салбарын үйлдвэрлэлт 11.5 тэрбум ам.доллараар өсөх төлөвтэй байна.
  • "Рио Тинто", "Айвэнхоу Майнз" компани нь Монгол уул уурхайн салбарын гол тоглогчдоор нэрлэгдэж байна.
  • Монгол улсын алтны үйлдвэрлэл жилд 791 мянган унц, зэсийн үйлдвэрлэл жилд 720 мянган тонн хүрэх тооцоо гарчээ.
  • 2013 онд "Оюу толгой" уурхайн үйлдвэрлэл эхлэхэд уул уурхайн өсөлтийн оргил үе ирнэ гэж таамаглаж байна.

Монгол улсын уул уурхай нь дэлхийн энэ салбарын ирэх 50 жилийн төв орон болно гэж Олон улсын вальютын сангаас үзэж байна. Монгол улсын хувьд уул уурхай нь шинэ салбар биш ч сүүлийн жилүүдэд хүчтэй яригдсаар.

Зөвхөн манай улсын хүрээний асуудал бус гадаадын олон орны ашиг сонирхол оршиж, Олон улсын вальютын сан, Английн Бизнес Мониторинг Интернешнл зэрэг санхүү, эдийн засгийн олон улсын нэр хүндтэй байгууллагуудын судалгаа, тайлангийн объект болж байна. Тэдгээр олон улсын байгууллага манай улсын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн хандлагыг цаг алдалгүй судалж, дэлхийн олон улсыг мэдээллээр хангаж байгаа нь хөгжингүй улс орны хараанд өртөж байгаагийн шалтгаан юм.


2chМонгол улсын уул уурхайн 2011 оны гуравдугаар улирлын тайланг Английн Бизнес Мониторинг Интернешнл /BMI/-ээс гаргажээ. Энэхүү тайланд: "2015 он гэхэд манай улсын уул уурхайн салбарын үйлдвэрлэлт 11.5 тэрбум ам.доллараар өсөх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь 2010 оны 2.6 тэрбум ам.доллараас дөрөв дахин ихсэх юм." гэж дурджээ.  2013 онд "Оюу толгой" уурхайн үйлдвэрлэл эхлэхэд  уул уурхайн өсөлтийн оргил үе ирнэ гэж таамаглаж байна.

"Оюу Толгой" уурхай нь дэлхийн хамгийн том алт болон зэсийн уурхай болно

Ойрын таван жилийн хугацаанд манай улсын металлын үйлдвэрлэл 31.4 хувиар өсөх магадлалтай байна. Үүнд, алтны үйлдвэрлэл жилд 791 мянган унц, зэсийн үйлдвэрлэл жилд 720 мянган тонн хүрэх юм байна. Энэхүү таамаглаж буй хувь хэмжээний өсөлт, бууралт нь  “Рио Тинто” болон “Айвэнхоу Майнз”-ийн хамтын хөрөнгө оруулалттай Оюу Толгой уурхайн 2013 оны үйлвэрлэлтээс шалтгаална гэж тайланд дурдсан байна.


mongolia-coal-mine1"Рио Тинто", "Айвэнхоу Майнз" компани нь Монгол уул уурхайн салбарын гол тоглогчдоор нэрлэгджээ. Мөн тэднээс жижиг боловч үйл ажиллагаа нь идэвхтэй "Центерра Гоулд", "Эрдэнэ Гоулд" зэрэг компаниуд ч алс ирээдүйд гол тоглогчдын эгнээнд нэгдэж магадгүй төсөөлөл байна.

 

Оюу Толгой уурхай нь дэлхийн хамгийн том алт болон зэсийн уурхай болох бөгөөд энэ нь Монгол улсыг гол металл үйлдвэрлэгч орон болгоно гэж үзжээ.

Сүүлийн гурван жилд уруудах хандлагатай байсан нүүрсний үйлдвэрлэл ч 27 сая тонн хүрэх юм байна. Энэ өсөлт нь “Айвэнхоу Майнз”-ийн охин компани болох “Саус Говь”-ийн Овоот Толгой уурхайн үйлдвэрлэлтэй шууд холбоотойгоор явагдана.


oyu-tolgoichМанай улсын засгийн газраас гаргасан гадаадын хөрөнгө оруулагчаас 68%-ийн татвар авна гэсэн шийдвэрээ хүчингүй болгосон нь хөрөнгө оруулагчдыг ихээр татсан. Энэ ч үүднээс олон тэрбум долларын хөрөнгө урсан орж ирсэн гэж үзэж байна.
Харин Засгийн газраас олгосон уул уурхайн лицензийн тал хувийг хүчингүй болгосон нь бизнесийн үзүүлэлтийг бага хэмжээгээр бууруулсан гэсэн тооцоог гаргажээ.

Сүүлийн үеийн чухал худалдан авалт

Монголын "Баруун наран" уурхайг  464.5 сая ам.доллараар үндэсний томоохон нүүрс экспортлогч "Монгол Майнинг" Корп худалдан авчээ. Ингэхдээ Керри Холдинг ХХК-ийн салбар компани Кюү Жи Экс Холдингстой тохиролцон 379.5 ам долларыг бэлнээр, 85 сая ам долларыг хувьцаанд хөрвөх эрх бүхий бондоор худалдан авна гэж тус компанийн зүгээс мэдэгдсэн байна.

"Керри Холдингс" нь "Кюү Жи Холдингс"-ийн 90 хувийг эзэмшдэг бол үлдсэн 10-н хувь ба хяналтын багцыг "Монгол Майнинг" эзэмшдэг гэж Монголын Хөрөнгийн брижээс мэдээллээ. “2013 он гэхэд Монгол Майнинг нүүрсний үйлдвэрлэлтээ жилд 15 сая тонн болтол өсч, Хятадын төмөрлөгийн үйлдвэрлэлийн зах зээлд нийлүүлнэ.


1ch"Манай групп нүүрсний салбар дахь үйл ажиллагааг өргөжүүлэн, Монголдоо коксжих нүүрсний тэргүүлэгч компани болох байр суурийг бэхжүүлэх юм " гэж тус компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл мэдэгдэж байна.

"Монгол Майнинг" нь Хятадын хилтэй ойрхон Таван Толгойн уурхайд түшиглэн үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд “Таван Толгой”-н орд газар бол дэлхийн хамгийн том олборлоогүй коксжих нүүрсийн нөөц юм.

Олон улсын вальютын сангийн мэдэгдэл, Английн Бизнес Мониторинг Интернешнлийн гаргасан тайлан зэргээс үзэхэд Монгол улс ирэх 50-н жилийн дэлхийн уул уурхайн төв болохыг үгүйсгэхгүй ч таван жилийн дараа гэхэд уул уурхайн өсөлтийн оргил үе ирэх нь үнэний хувьтай.

Гэхдээ 50 жилийн хугацаанд Монгол газар нутаг "амар заяагаа үзэхгүй", ухуулсаар байх уу?

Нийтлэлч
Г.Мөнхтуяа
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.