Ирэх сараас жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийг олгоно
2011.07.29

Ирэх сараас жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлийг олгоно

Ажилтай бол орлоготой
ТОВЧХОН
  • Энэ онд улсын хэмжээнд 150 тэрбум төгрөгийн зээлийг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олгоно.
  • Улсын төсвөөс 80 тэрбумыг нь бүсийн шинж чанартай үйлдвэрүүдийг дэмжихэд зарцуулна.
  • Зээлийн хугацаа таван жил, жилийн долоон хувийн хүүтэй.
Манай улс 2008 оноос өмнө жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор улсын төсвөөс жил бүр нэг тэрбум төгрөгийн зээл олгодог байв. Энэхүү зээлийн хэмжээ сүүлийн хоёр жилд 30 тэрбум болж өссөн бол энэ жил 150 тэрбум төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл гурван жилийн өмнөхөөс 150 дахин нэмэгдсэн гэсэн үг. Энэхүү зээлд хамрагдахыг хүссэн иргэд, аж ахуйн нэгжийн төслийг наймдугаар сарын 1-нээс авч эхлэх бөгөөд зээлийг ирэх сард багтаан олгож эхлэх юм байна.

Энэ онд улсын хэмжээнд 150 тэрбум төгрөгийн зээлийг жижиг, дунд aa-jijig-2үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор олгоно. Үүний 80 тэрбумыг нь бүсийн шинж чанартай үйлдвэрүүдийг дэмжихэд, 20 тэрбумыг нь лизинг буюу санхүүгийн түрээсээр тоног төхөөрөмж авахад, 20 тэрбумыг нь хөдөө орон нутагт, 30 тэрбумыг нь нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулахаар хуваарилсан байна.


Зээлийн хугацаа таван жил, жилийн долоон хувийн хүүтэй. Үндсэн зээлээс чөлөөлөгдөх хугацаа 12 сараас доошгүй байх юм. Харин 100 сая хүртэлх төгрөгийн зээлийг дүүргүүдэд байгуулагдсан салбар комиссууд шийдвэр гаргаж олгох аж. Харин 100-200 сая төгрөгийн зээлийг нийслэлийн дэд комиссын шийдвэрээр олгоно. 200 сая төгрөгөөс дээш хэмжээтэй зээлийг ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн дэргэдэх комиссоос олгоно.

Тиймээс иргэд ямар хэмжээтэй зээл авахыг хүсэж байгаагаасаа шалтгаалан харьяа дүүрэг болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар, эсвэл Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд материалаа бүрдүүлэн өгөх хэрэгтэй. Алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайхад жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх бол заавал 200 сая хүртэлх төгрөг aa-jijig-3_copyгэх мэтээр хязгаарлалт тавихгүй. Мөн алслагдсан дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн газрын асуудлыг шийдэх зэрэг хөнгөлөлт үзүүлнэ.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.