Тахлаас сэргийлэх аян эхэллээ
2011.07.29

Тахлаас сэргийлэх аян эхэллээ

Тарваган тахлаас сэргийлье
ТОВЧХОН
  • Нийслэлийн хэмжээнд тарваган тахлаас сэргийлэх нэгдсэн арга хэмжээг аравдугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна.

Нийслэлийн хэмжээнд тарваган тахлаас сэргийлэх нэгдсэн арга хэмжээг аравдугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна. Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Налайх дүүргийн Цайз трейд, Баянзүрх дүүргийн товчоо, 22-ын товчоо, Хэрлэнгийн гүүр, Яармаг, Нисэх, биокомбинатын шалган нэвтрүүлэх, бүртгэх товчоодод Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллага, намын цагдаагийн газар 2-1 цагаар гурван ээлжээр ажиллаж байна. Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төв мөн өндөржүүлсэн байдалд ажиллаж байгаа ажээ.

Тус төвийн алба хаагчид халдварын эрсдэлтэй материал, сэжигтэн өвчтөн илэрсэн тухай мэдээллийн дагуу эхний ээлжид хүрэлцэн очиж ажиллах юм. Мөн тандалт хийх хөдөлгөөнт багийг тодорхой хугацаагаар тогтмол ажиллуулах.халдвар эсэргүүцэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, халдварын эрсдэлтэй материалын дээжид хийсэн шинжилгээний хариуг цаг алдалгүй гаргаж, үүссэн нөхцөл байдлыг шуурхай мэдээлэх ажээ.

Мөн Нийслэлийн  цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар хамтран ажиллах юм. Шалгалтад нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүнсний зах болон хотоос гарч, ордог зуслангийн постууд, эргүүл шалгалт хийнэ.

Эх сурвалж
Үндэсний шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.