Гадаад хүний нүдээр Монгол– II
2011.07.31

Гадаад хүний нүдээр Монгол– II

XIII зууны үеийн Монголчуудын гэр сууц, амьдралын хэв маяг
ТОВЧХОН
  • Чингис хааны байгуулсан Их Монгол улс 1368 оныг дуустал их гүрний зиндаанд оршин тогтносон.
  • Тэд маш их малтай, дэлхийн бүхий л малыг нийлүүлсэн ч тэдний малын тоо толгойд хүрэхгүй.
  • Чингис хаан 7 сая 770 мянган ам дөрвөлжин км газар нутгийг байлдан эзэлсэн.

Чингис хаан 7 сая 770 мянган ам дөрвөлжин км газар нутгийг байлдан эзэлж, тэр асар уудам талбайд энх тайван тогтоож, соёл иргэншлийг цэцэглүүлжээ.
7 сая 770 мянган ам дөрвөлжин газар нутаг бол ганцхан Чингис хааны байлдан дагуулсан газар нутаг бөгөөд үүнд Бат, Хүлэгү, Хубилай зэрэгт түүний ач нарын эзэлсэн газар хамруулаагүй байна. 
Чингис хааны байгуулсан Их Монгол улс 1368 оныг дуустал их гүрний зиндаанд оршин тогтносон бөгөөд байгуулагдсанаасаа хойш 485 жилийн дараа буюу 1691 онд тусгаар тогтнолоо алджээ.

3333

1911 онд тусгаар тогтнолоо эргүүлэн авч чадсан. XIII зуунд Их Монгол улс 600 мянган орчим хүн амтай байсан бол Монгол улс 2010 оны тооллогоор 2,754,685 болоод байна. XIII зуунд 7 сая 770 мянган ам дөрвөлжин газар нутагтай байсан бол одоо 1,564,116 км² талбайд бид амьдарч байна. Энэ жил Их Монгол улс байгуулагдсаны 2200 гэж тохиож байгаа. Зөвхөн наадмын өдрүүдээр яриад өнгөрөлгүй эртний түүхээ судалж, одоо үедээ хэрэгтэй газар, хэрэгтэй цагт нь ашиглах нь зүйтэй болов уу.

Гадаад хүний нүдээр өөрийгөө тольдохуй цувралын хоёр дахь удаагийн аян замын тэмдэглэлийг хүргэж байна.

mongolian_map

Энэ удаад Ж.дель Плано Картини, Б.Рубрук нарын аян замын тэмдэглэлд тулгуурлаж түүхч С.М.Соловьёв Монголчуудыг ийн дүрсэлжээ. Ийнхүү аян замын тэмдэглэлүүд нь зохиогч Ч.Чойсамба "Бат хааны байлдан дагуулал" гэсэн номондоо оруулжээ. 
Энэхүү номыг уншиж байх явцад та бүхэнд сонирхолтой байх болов уу гэсэн хэсгээс нийтэлж байна.

"Гадаад хүний нүдээр" өөрсдийгөө харахад бид бүдүүлэг эсвэл эгэл хүн байсан юм шиг. Гэхдээ бидний баялаг, бахархах түүх хэвээрээ байна.

baatar_copy

<Гадаад төрхөөрөө шинэ түрэмгийлэгчид бусад хүмүүстэй огт төсгүй. Өөр аймгийнхныг бодвол тэдний нүд, хацрын хоорондох зай их, өргөн шанаатай, налчгар хамартай, бараг сахалгүй шахам. Үүгээрээ тэд бусад хүмүүсээс ялгарна. Хэдийг л тэжээж чадна, төдий тооны эхнэр авдаг, удам гарлыг нь нэг их сонирхдоггүй.Юутай ч эхтэйгээ эсвэл охин, эгчтэйгээ гэрлэдэггүй юм билээ. Эхнэр болгох эмэгтэйгээ эцэг, эхээс нь өндөр үнээр худалдан авдаг. Мөчир, сургаагаар хийсэн, эсгийгээр хучсан гэрт тэд амьдардаг.

Тэр гэр орой дээрээ гэрэл оруулах, утаа гаргах нүхтэй, учир нь тэд гэрийнхээ голд үргэлж гал түлдэг. Эдгээр гэрийн заримыг маш амархан салгаж, угсарч болдог. Заримыг нь ингэж салгаж болдоггүй учир дайнд ч мордсон, эсвэл зүгээр л нэг тийшээ нүүсэн ч тэргэн дээр байгаа чигээр нь авч явдаг. 
Тэдний гол баялаг нь тэмээ, үхэр, хонь, ямаа, адуу зэрэг мал нь юм. Тэд маш их малтай, дэлхийн бүхий л малыг нийлүүлсэн ч тэдний малын тоо толгойд хүрэхгүй. 4444Тэд нүдэнд үзэгдэх хийгээд үл үзэгдэх ертөнцийг бүтээгч, жаргал зовлонгийн эх үүсвэр болох бурханд итгэдэг. Гэхдээ тэд тэрхүү бурхандаа залбирч мөргөдөггүй.
Янз бүрийн эд зүйлээр хүний хэлбэр дүрсийг дууриалган бүтээсэн онгонд тахил өргөдөг. Тэрхүү онгоноо гэрийнхээ үүдний эсрэг талд байрлуулж, мал сүргийг хамгаалдаг гэж үздэг дэлэнгийн дүрсийг түүний дотор дэвсдэг.
Түүнчлэн тэд нас барсан хаадыгаа тахин биширч, тэдний хөрөгт өргөл барьж, өмнө зүг рүү харж мөргөл үйлддэг. Тэд нар, сар, ус, газрыг эрхэмлэн дээдэлдэг. >

Сонирхолтой байх болов уу гэдэг үүднээс зарим хэсгийг нь нүдэнд тусахаар хараар тодруулсан болно. Хэдийгээр олон зууны өмнөх Монголчуудын тухай бичсэн тэр үеийн Монгол хүний ген одоо хэр нь хэвээрээ байгааг, бидний соёл хэрхэн өөрчлөгдсөн болохыг харж болно.

Нийтлэлч
Г.Мөнхтуяа
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.