Энэ жил 12 мянган тонн мах нөөцөлнө
2011.08.01

Энэ жил 12 мянган тонн мах нөөцөлнө

Нөөцийн мах
ТОВЧХОН
  • Энэ жил 12 мянган тонн мах нөөцөлнө.

Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас өнгөрсөн жил 12 мянган тонн мах нөөцөлж, мах үнэд орох цагаар буюу өвлийн улиралд нөөцийн махыг нийт 267 цэгээр худалдаалсан. Нөөцийн мах борлуулах цэгүүдээр өнгөрсөн сарын 30 хүртэл нөөцийн махыг борлуулсан билээ. Өнгөрсөн намар нөөцөлсөн мах энэ жилийн тарчиг цагаар үнэ хөөрөгдөөгүй болохоор энэ намар дахин 12 мянган тонн мах бэлтгэхээр болжээ. Гэхдээ одоогийн байдлаар хэдэн компаниас ямар байдлаар мах нөөцлөх талаар тодорхой шийдвэр гараагүй байгаа аж. Ямартай ч нөөцөлсөн 12 мянган тонн махаа өмнөх борлуулж байсан цэгүүдээр худалдаалах юм байна.

Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.