Таван шарын уулзварыг хаана
2011.08.01

Таван шарын уулзварыг хаана

Таван шарын зам
ТОВЧХОН
  • Одоогоор замын хэсэгт цахилгаан, холбооны шугам шилжүүлэх, гэрэлтүүлгийн холболт, төмөр замын хоёр гармын өргөтгөлийн ажлыг хийж дуусжээ.
Өнөөдрөөс энэ сарын 15-ныг хүртэл  22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Таван шарын төмөр замын 396-р гарамтай уулзвараас Сонсголонгийн уулзвар хүртэлх 1 км замын хөдөлгөөнийг  хязгаарлаж, зам барилгын ажил гүйцэтгэнэ.
Одоогоор замын хэсэгт цахилгаан, холбооны шугам шилжүүлэх, гэрэлтүүлгийн холболт, төмөр замын хоёр гармын өргөтгөлийн ажлыг хийж дуусжээ. Мөн 22-ын товчооноос Улаанбаатар самбар хүртэлх 4.3 км замын таван цэг тус зайлуулах төмөр бетон дөрвөн хоолой, нэг дөрвөлжин хоолой байрлуулсан байна. Долоон метр өргөнтэй, хоёр эгнээтэй байсан уг замыг 21 метр өргөн, зургаан эгнээ бүхий болгон өргөтгөж ирэх аравдугаар сарын 1 -нд хүлээлгэж өгөх аж.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.