Нийслэлийн өрх бүр утаагүй орчинд цэвэрхэн амьдрах боломжтой
2011.08.02

Нийслэлийн өрх бүр утаагүй орчинд цэвэрхэн амьдрах боломжтой

Хотоо утаагүй цэвэр агаартай болгоё
ТОВЧХОН
  • “Цэвэр агаар төсөл”-ийн гол үйл ажиллагаа бол эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг иргэдэд хөнгөлөлттэй борлуулахад оршино.
  • Энэ оны 5-р сараас эхлэн нийслэлийн 5 дүүргийн 48 хороонд 48 бүтээгдэхүүн борлуулах цэг байгуулж 96 мянган айлд хүргэхээр ажиллаж байна.
  • Энэ төслөөс айл өрхөд одоогоор 4-н төрлийн зуух, гэрийн иж бүрэн дулаалга, гонх буюу үүдний пин, эрчим хүчинд хэмнэлттэй сууц гэх зэрэг бүтээгдэхүүнүүдийг санал болгоод байгаа.

Мянганы сорилтын сангаас хэрэгжиж буй “Цэвэр агаар төсөл” нийслэлийн дүүргүүдэд албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Төслийг хэрэгжүүлэхийн тулд жил гаруй хугацаанд чингэлтэй дүүргийн хоёр хорооны айл өрхөд эрчим хүчинд хэмнэлттэй бүтээгдэхүүнээ туршжээ. Туршилтын дүн өндөр үзүүлэлттэй гарсан учраас энэ  оны 5-р сараас эхлэн нийслэлийн 5 дүүргийн 48 хороонд 48 бүтээгдэхүүн борлуулах цэг байгуулж 96 мянган айлд хүргэхээр ажиллаж байна. Энэ төслөөс айл өрхөд одоогоор 4-н төрлийн зуух, гэрийн иж бүрэн дулаалга, гонх буюу үүдний пин, эрчим хүчинд хэмнэлттэй сууц гэх зэрэг бүтээгдэхүүнүүдийг санал болгоод байгаа.

“Цэвэр агаар төсөл”-ийн гол үйл ажиллагаа бол эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг иргэдэд хөнгөлөлттэй борлуулахад оршино.

aaaa-mygani-soriltin-san_copyУг төсөл нь 2010 оноос эхэлснээсээ хойш энэ оны 5 сар хүртэл монголд агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний хэмнэлттэй ямар ямар  бүтээгдэхүүн гаргах тал дээр судалгаа шинжилгээ хийсээр иржээ.







Төсөл хэрэгжих дүүргүүд

Дүүрэг

хороо

Эхлэх огноо

Дуусах огноо

Хэрэгжих хугацаа

Чингэлтэй

9,10,11,12

2011/5

2011/10

5 сар


7,8,13,14,15,16,17,18

2011/8

2011/12

4 сар

Сүхбаатар

9,11,12,13,14,15,16,17,18

2011/9

2012/2

5 сар

Баянгол

9,10,11,16,21,22,23

2011/9

2012/2

5 сар

Баянзүрх

2,4,5,19,21,22,23

2011/10

2012/3

5 сар

Сонгинохайрхан

3,4,5,6,7,8,9,10,11,23,26,27,28

2011/10

2012/3

5 сар

Утаагүй зуух

Хэрвээ иргэн та  зуух худалдан авахаар болбол төслөөс татаас буюу хөнгөлөлт үзүүлдэг. Энэ татаасыг яаж олгодог вэ гэхээр тухайн зуух нь хэр хэмжээний утаа гаргаж байгаа.Түлшинд хэр хэмнэлттэй зэргээс нь хамаарч янз бүр байна.

Жишээ нь: “Сэлэнгэ констракшн” ХХК-ийн Өлзий зуух үндсэн үнэ нь 325,000 харин уг төслөөр дамжуулан 74300 төгрөгөөр авна гэсэн үг. Нэг ёсондоо цэвэр агаар төслөөс танд 150 гаруй мянган төгрөгийг хөнгөлж байгаа юм.

Үнийн хөнгөлөлт буюу татаас

Зуух

Бүтээгдэхүүний үндсэн үнэ

Татаасын хэмжээ

Хэрэглэгчийн төлөх зуухны үнэ

Гэрт

Суурилуулахад

Сууцанд ханан зууханд холбох холбогчтой үнэ

Сэлэнгэ ХХК /Өлзий

325,000

250,768

74300

99300

80,300

СэлэнгэХХК / Хас

459,250

208,511

250,800

275,800

256,800

Рояал өүшн ХХК/Дөл

275,000

209,858

65,200

77,200

69,700

Рояал өүшн ХХК/ Голомт

330,000

244,996

85,000

97,000

89,500

Гэрийн дулаалга

Мөн энэ төслийн өөр нэг бүтээгдэхүүн бол гэрийн хоёр давхар дулаалга юм. Энэ нь эдэлгээний хувьд 7-8 жил хэрэглэх боломжтой. Энэ дулаалгыг уг төслийн хяналтын дор үйлдвэрлэдэг учраас чанарын хувьд нэлээд өндөр төвшинд хийгддэг ажээ. Энэ дулаалга иж бүрэн байдгаараа онцлог юм. Дулаалгын үндсэн үнэ 700-900 мянган төгрөг гэхдээ цэвэр агаар төслийн хөнгөлөлтөөр  350,000 төгрөгөөр иргэд авах боломжтой болно.

Хувийн сууц

Мянганы сорилтын сангийн цэвэр агаар төслөөс нийслэлийн утааг бууруулах зорилготойгоор иргэдэд борлуулж байгаа бүтээгдэхүүний нэг бол эрчим aaaa-steber-agaar-suustхүчний хэмнэлттэй хувийн сууц юм. Энэ сууц нь нь 35 метр квадратаас дээд тал нь 65 м квадрат хэмжээтэй байдаг. Энэ сууцыг худалдаж авч байгаа айл өрхөд цэвэр агаар төслөөс таван сая төгрөгийн татаас олгодог байна. Энэ сууцны давуу тал бол орон сууцны шийдлээр баригдахаараа онцлог.

Иргэд  эрчим хүчний  хэмнэлттэй зуух, сайжруулсан дулаалга, гонх, сууц зэрэг бүтээгдэхүүнийг  худалдан авах, мөн тодорхой мэдээлэл авахыг хүсвэл Хас банкны бүх салбар, мөн хороодод байрлах төслийн  борлуулах цэгт хандаж болох ажээ. Цэвэр тохилог дулаахан амьдрахыг хүсэж байгаа иргэн бүр “Цэвэр агаар төсөл”-өөс хийгдэж байгаа үйл ажиллагаатай заавал танилцаарай.

Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.