Нүүрс тээврийн үнэ нэмэгдсэн ч эрчим хүчний үнийг нэмэхгүй
2011.08.02

Нүүрс тээврийн үнэ нэмэгдсэн ч эрчим хүчний үнийг нэмэхгүй

Цахилгаанаа хэмнэе
ТОВЧХОН
  • Эрчим хүчний үнэ нэмэгдэхгүй.
  • Түлш, эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл ажил хуваарийн дагуу явагдаж байгаа аж.
Төмөр замаар нүүрс тээвэрлэх үнэ нэмэгдсэн нь эрчим хүчний салбарын зардалд нөлөөлж байгаа аж. Гэвч энэ зардлыг эрчим хүчний салбарынхан өртөгтөө шингээгээд явах учир цахилгаан, дулааны үнэ нэмэгдэхгүй гэдгийг ЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайван хэлж байна. Түүнчлэн түлш, эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл ажил хуваарийн дагуу явагдаж байгаа аж. Засгийн газарт хөрөнгө мөнгө, зохион байгуулалттай холбоотой асуудал тавих зүйл байхгүй байгаа гэнэ.

УИХ, Засгийн газраас түлш, эрчим хүчний салбарын санхүүг сайжруулж, өр авлагыг барагдуулах томоохон дорвитой арга хэмжээ авсны дээр түлш, эрчим хүчний үнэ тарифыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн учир салбарын хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтыг хийхэд энэ жилийн хувьд хөрөнгийн эх үүсвэр боломжтой байна. Зарим нэг уурхай, тухайлбал Шарын гол, Адуун чулууны нүүрсний уурхай гэх мэт орон нутгийн жижиг уурхай дулааны станцууд хоорондын өр авлагын асуудал байгаа ч энэ сард багтаан шийдэх юм байна. Уурхай, дулааны цахилгаан станцуудын өр авлага харьцангуй буурч, санхүүгийн асуудлыг хүндрүүлээд байх ноцтой зүйл одоогоор алга. Эрчим хүчний тухайд засварын ажил 40 орчим, шугам, сүлжээнүүдийн газрын хувьд 30 орчим, уурхайнуудын засвар, бэлтгэлийн ажил 45 орчим хувьтай байна.
Нийтлэлч
Ш.Чимэг
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.