Гадаадын иргэдэд үнэмлэх олгож байна
2011.08.02

Гадаадын иргэдэд үнэмлэх олгож байна

Гадаад иргэд
ТОВЧХОН
  • Монгол улсад оршин сууж байгаа гадаадын иргэдэд оршин суух үнэмлэх олгож байна.
  • Уг үнэмлэхийг оршин суух хэлбэрээс хамаарч долоон өнгөөр хэвлэн олгож байгаа юм.

Монгол улсад оршин сууж байгаа гадаадын иргэдэд оршин суух үнэмлэх олгож байна. Нийт 36 мянга гаруй гадаадын иргэнд үнэмлэх олгохоос одоогийн байдлаар ажлын явц 70 хувьтай явагдаж байгаа аж. Уг үнэмлэхийг оршин суух хэлбэрээс хамаарч долоон өнгөөр хэвлэн олгож байгаа юм.Тухайлбал хөрөнгө оруулагч  саарал, суралцагч ягаан, хөдөлмөр эрхлэгч шаргал өнгийн үнэмлэхтэй байна.

Үнэмлэхийг олон улсын хэмжээнд мөрдөгддөг хэмжээ, стандартын шаардлага хангасан интеграл схем бүхий цахим хэлбэртэй, олон төрлийн нууцлалтай,чамгүй багтаамжтай хийсэн тул ямар нэгэн газар хуурамчаар үйлдэх боломжгүй юм.  Уг үнэмлэхний мэдээлэлд тухайн хүний овог нэр, төрсөн он сар өдөр,паспортын дугаар ,оршин суух хаяг зэргээс гадна өөрийнх нь фото зураг, арван хурууны хээ зэрэг мэдээлэл багтсан байна. Гадаадын иргэд үнэмлэхээ байнга биедээ авч явах үүрэгтэй. Харин хаяж үрэгдүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль оногдуулах ажээ.

Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.