"Vip10 ресторан"-ыг тодруулна
2011.08.02

"Vip10 ресторан"-ыг тодруулна

ТОВЧХОН
  • Ресторан гэж цайны газар, паб, түргэн хоолны газар зэрэг энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг газруудаас ялгарах ёстой.
  • Та ресторанаар сонгон үйлчлүүлэхдээ ямар шалгуур тавьдаг вэ?
2011 оны долдугаар сард анхны дугаар нь хэвлэгдэн гарсан нийгэм, эдийн засаг, улс төрийн салбарын мэдээллийг хүргэх "Vipnews" сэтгүүлээс "Vip10 ресторан"-ыг нэрлэхээр болжээ. Ингэхдээ олон нийтийн нээлттэй санал агуулгын дор Монголд үйл ажиллагаа явуулж буй ресторанаас иргэдийн хамгийн их санал болгосон эхний арван рестораныг тодруулж "Vip10 ресторан" гэсэн нэршлийг гаргаж ирэх юм.

Ресторан гэж цайны газар, паб, түргэн хоолны газар зэрэг энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг газруудаас ялгарах ёстой. Та ресторанаар сонгон үйлчлүүлэхдээ ямар шалгуур тавьдаг вэ? Та яагаад энэ ресторанаар үйлчлүүлдэг вэ? Эдгээр асуултанд та рестораны хоолны амт чанар, үйлчилгээ, тохижилт нь дажгүй гэх зэргээр хариулах биз ээ. Тэгвэл яг ийм энгийн асуулттай судалгаанд хамрагдаж өөрийн орох дуртай, хамгийн сайн гэсэн ресторанаа бусдад санал болгох боломжтой юм.

Сар тутмын "Vipnews" сэтгүүлээс дугаар бүртээ бизнесийн байгууллагуудын "Vip10"-ыг шалгаруулна. Шалгарсан байгууллагуудын онцлог, давуу талыг сэтгүүл болон сайтаараа сурталчлах болно гэдгээ илэрхийлж байна.

"Vip10 ресторан"-ыг тодруулах судалгаанд хамрагдахыг хүсвэл энд дарна уу!
Нийтлэлч
Г.Мөнхтуяа
Эх сурвалж
VipNews
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.