Нэг салбарын хөгжил нь нөгөө салбарыг ажиллах хүчний хомсдолд оруулж байна
2011.08.03

Нэг салбарын хөгжил нь нөгөө салбарыг ажиллах хүчний хомсдолд оруулж байна

Аль салбарт цалин өндөр байна, тийшээ хошуурах нь зөв үү
ТОВЧХОН
  • Ажилтай иргэдийн бодит цалингийн хэмжээ зургаан жилийн өмнөхтэй харьцуулахад дунджаар 2-3 дахин нэмэгджээ.
  • Одоогийн байдлаар уул уурхайн салбарын ажилчид Монгол улсын нийт ажиллах хүчний зөвхөн 4.3 хувийг эзэлдэг.
  • ХАА, зочид буудал, тээврийн салбараас уул уурхай эсвэл санхүүгийн зуучлалын салбар руу ажиллах хүчин шилжих байдал хүчтэй ажиглагдаж байна.

Монгол улсад ойрын жилүүдэд уул уурхай, худалдаа, санхүүгийн зуучлал, боловсруулах салбарт ажил эрхлэлтийн өсөлт хамгийн ихтэй байна. Мэргэжлийн байгууллагын судалгаагаар эдгээр салбарт ажил эрхлэлтийн өсөлтөө дагаад ажиллах хүчний хомсдолд орно гэж үзжээ.
ХАА, зочид буудал, тээврийн салбараас уул уурхай эсвэл санхүүгийн зуучлалын салбар руу ажиллах хүчин шилжих байдал хүчтэй ажиглагдаж байна. Ингэж хөгжиж буй салбарт ажиллах хүчнээ алдсан салбарт уналтанд орох сөрөг тал үүсэх эрсдэлтэй.

Уул уурхайн салбарт ажиллах гэж ажлаасаа гарсан иргэд бүтцийн ажилгүйдэлд орох эрсдэлтэй

Уул уурхайн  салбар нь хамгийн ажиллах хүч шаардлагатай байна. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар уул уурхайн салбарын ажилчид Монгол улсын нийт ажиллах хүчний зөвхөн 4.3 хувийг эзэлдэг.

uul_uurhai__copy_copy

Хэрэв уул уурхайн салбарын өсөлт трендийн хэмжээнд үлдвэл, бусад салбарт ажиллах хүчээ алдах шахалтанд орохоор байна.

Нөгөө талаас уул уурхайн төсөл хөтөлбөр шууд ашгаа өгдөггүй, хэдэн жилийн дараа боловсруулах, үйлдвэрлэх процесс явагддаг учраас бусад салбартай харьцуулахад хөдөлмөрийн бүтээмж, үр ашиг харьцангуй доогуур байна.

Боловсруулах болон уул уурхайн салбар нь хоорондоо хамгийн өндөр өрсөлдөөнтэй, шууд холбоотой салбарууд

Уул уурхай өсөх тусам боловсруулах салбар ажиллах хүчээ үлдээхийн тулд бүтээмжээ дээшлүүлэх шахалтыг хамгийн ихээр мэдэрнэ. Илүү олон тооны ажиллах хүч уул уурхайн салбарт нийлүүлэгдэх боловч ажилчид тэр дороо ажлын байр олж чаддаггүй. Тиймээс одоо эрхэлж буй ажлаасаа шууд гарч уул уурхай руу хошуурах нь буруу юм. Энэ нь бүтцийн ажилгүйдэл үүсэх шалтгаан болдог байна.

Монгол Улсын хоёрдогч том салбар нь худалдаа

Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсрол, сургалт төслийн хүрээнд хийгдсэн Хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд Худалдааны салбар нь манай улсын хоёрдогч том салбар гэж гэж дурджээ. Энэ салбарт манай улсын нийт ажилчдын 16 хувь нь энэ салбарт ажиллаж байна.


ХАА-н салбарын хөдөлмөр эрхлэлт тогтвортой байна 
Монгол  Улс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг мал аж ахуйгаас хамааралтай байх юм бол мэдээжийн хэрэг одоогийн байдал хэвээр үргэлжлэх болно.

huduu_aj_ahui
Хэрэв албан бус салбар Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой хэвээр байвал хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувь өндөр байх болно. 
Хөдөө аж ахуйн салбар нь Монгол Улсын хувьд ач холбогдолтой болохыг энэ судалгааны явцад онцолж өгсөн. Энэ салбар дахь хөдөлмөр эрхлэлт бусад орнуудтай харьцуулахад тогтвортой бөгөөд өндөр байгааг харуулж байна.



Барилгын салбарт мэргэжилтэй боловсон хүчин дутмаг байна

barilgaБарилгын  салбарын хувьд, маш хатуу зээлийн бодлого болон оршин суугчдад орон сууцны зээл авах (mortgage) дадал зуршил тогтоогүй байгаа нь тухайн салбарын үйл ажиллагаанд ноцтой дарамт болж байна. Орчин үеийн барилгын салбарт хэрэглэдэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн баазыг бүрдүүлэх дотоодын мэргэжилтэй боловсон    хүчин дутмаг байна.

Тээвэр холбоо, зочид буудлын салбараас санхүүгийн зуучлал руу

Эдгээр салбарт ажилчдын дийлэнх нь мэргэжлийн тусгай боловсрол эзэмшээгүй ажилтнууд  бүхий  өрсөлдөөн маш ихтэй компаниудаас бүрддэг.
teeber Тээвэр холбоо, зочид буудлын салбарт ажиллаж буй иргэдийн тоо харьцангуй их байгаагаас санхүүгийн зуучлалын салбар руу шилжвэл тэнцвэрт байдал хадгалагдана гэсэн тооцоо гарчээ.

 

 

 

employers1_copyОдоогийн байдлаар 131 мянган ажилгүйчүүд байгаагаас 2015 он гэхэд бүрэн хэмжээгээр ажил эрхлэлтэд хамрагдсан байна гэсэн судалгаа гарчээ. Ажилгүйдэл  20-29 насныхны дунд өндөр хувьтай байна.
Эерэг мэдээ гэвэл ажилтай иргэдийн бодит цалингийн хэмжээ зургаан жилийн өмнөхтэй харьцуулахад дунджаар 2-3 дахин нэмэгджээ.  Хууль тогтоогчид, засгийн газрын ахлах тушаалын ажилтан, менежер болон уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхлэгчид, бизнесийн бусад үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүсийн цалин хамгийн их хувиар буюу 5 дахин өссөн байна. 2007 оноос мөрдөж ирсэн 108 мянган төгрөгийг 30 хувиар нэмэгдүүлж, 144 400 төгрөг буюу нэг цагийн хөлс 835 төгрөг болсон юм. Өөрөөр хэлбэл ямар ч мэргэжилгүй хүн хамгийн багадаа нэг сард 140 400 төгрөг авах юм.

Нийтлэлч
Г.Мөнхтуяа
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.