Бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд "Хүний хөгжил"ийн 21 мянган төгрөгийг бөөнөөр бэлэн бусаар олгоно
2011.08.03

Бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд "Хүний хөгжил"ийн 21 мянган төгрөгийг бөөнөөр бэлэн бусаар олгоно

Мөнгийг үргүй цацах тусам үнэ цэнээ алдана
ТОВЧХОН
  • 21 мянгаа бөөнөөр биш сар, сараар тэтгэврийн болон бусад зээл рүү шилжүүлж болно.
  • 10 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай хувийн бизнес эрхлэх иргэдэд бэлэн бус, бөөнөөр нь олгоно.

Хүний хөгжил сангаас олгодог мөнгийг урьдчилж, бөөнөөр авч болох уу? гэсэн асуулт иргэдийн дунд түгээмэл байдаг. Тэгвэл бөөнөөр урьдчилж авч болох уу? Болно. Ингэхдээ хувиараа бизнес эрхлэх замаар шинэ ажлын байр бий болгоход нь зориулсан хөрөнгө оруулалтын хэлбэрээр олгох юм.

Тэгэхдээ оруулах хөрөнгийн хэмжээ 10,0 сая төгрөгөөс доошгүй байх нөхцөлтэй гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас мэдэгдэж байна. Нэг удаа бөөн дүнгээр нь бэлэн бусаар хүртэх хүсэлтэй иргэд хамтран ажиллах гэрээ байгуулж нотариатаар батлуулах шаардлагатай юм.

Хувийн бизнесээ эрхлэхэд шаардагдах материал, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зэрэг үйлдвэрлэлийн зориулалт бүхий эд зүйлсийг худалдан авах бол нэхэмжлэлийн дагуу төлбөрийг бэлэн бусаар хийх журам гаргасан байна.

Хүний хөгжил сангаас олгож буй 21 мянгыг иргэдэд бэлнээр, бөөнөөр олгох нь инфляци нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай учраас ийм шийдвэр гаргажээ. Мөн түүнчлэн бөөнөөр биш сар, сараар тэтгэврийн болон бусад зээл рүү шилжүүлж болох юм байна. Энэ тохиолдолд тухайн банкандаа харилцах  дансаа өгч, гэрээ хийх хэрэгтэй.

Нийтлэлч
Г.Мөнхтуяа
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.