Ойрын 4 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2011.08.03

Ойрын 4 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Бороо орсны дараа байгаль дэлхий сэргэдэг. Харин үер болвол...
ТОВЧХОН
  • Энэ амралтын өдрүүдэд түр зуурын бороотой.
  • Баасан гарагт 31 хэм хүрнэ.
  • Говийн нутгаар 36 хэм хүрч хална.

Улаанбаатар хотноо ойрын дөрвөн хоног өдөртөө 23-31 хэмийн дулаантай байна. Маргааш нийслэлд өдөртөө 30 хэмийн дулаан, үүлтэй байна. Харин Баасан гарагт 31 хэм хүртлээ халж, түр зуурын бороо орох нь.

Амралтын өдрүүдэд мөн л түр зуурын бороотой байж, халууны эрч бага зэрэг буурч 23-25 хэмийн дулаантай байна. Шөнөдөө 13-16 хэмийн дулаантай хонох юм.

Наймдугаар 4-нд нутгийн баруун хагаст, 5-7-нд зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи хугацааны эцсээр зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Маргаашнаас ойрын өдрүүдэд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Эх сурвалж: Ус, цаг уур, орчны шинжилгээний газар

Нийтлэлч
Г.Мөнхтуяа
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.