Дэлхийн топ сургуулиудад "Сургалтын төрийн сан"-гийн санхүүжилтээр инженер-технологийн мэргэжлээр бакалаврын түвшинд суралцуулна
2011.08.03

Дэлхийн топ сургуулиудад "Сургалтын төрийн сан"-гийн санхүүжилтээр инженер-технологийн мэргэжлээр бакалаврын түвшинд суралцуулна

Дэлхийн номер нэг инженер-технологийн сургуульд монгол залуус.../Кальфорни.Технологийн институт/
ТОВЧХОН
  • Тэтгэлэгт хамрагдах оюутан улсын болон олон улсын чанартай олимпиадад амжилттай оролцсон байх шаардлагатай.
  • Инженер - технологийн салбарын мэргэжилтнүүд ирээдүйтэй гэдэг нь харагдаж байна.
  • Манай залуус инженер - технологийн чиглэлийн дэлхийн 50 их сургуульд тэтгэлгээр суралцана.

Монгол улсын болон олон улсын олимпуудад оролцож амжилт гаргасан шилдэг оюутнуудыг сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцуулахаар болжээ. Бакалабрын түвшинд инженер – технологийн мэргэжлээр дэлхийн шилдэг сургуулиудад суралцуулахдаа дараах шалгуурыг тавьж байна. Үүнд:

-Математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн улсын олимдиадад 1, 2, 3 дугаар байр эзэлсэн эсвэл

-Боловсролын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний шийдвэрээр эдгээр чиглэлийн олон улсын олимпиадад оролцсон

-Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн   1-2 дугаар дамжааны 3.5 аас доошгүй голч дүнтэй суралцаж байгаа

-Инженер-технологийн дэлхийн тэргүүлэх 50 их сургуулиудад хандан суралцах урилга авсан байх                                  зэрэг болзлыг хангасан оюутнууд төрийн сангийн санхүүжилтээр тэтгэлгээр суралцах юм байна. Technology_Engineering_image
Инженер – технологийн чиглэлийн дэлхийн шилдэг 50 их сургуулийн эхний тавд Кальфорни мужийн Технологийн институт, Массачусест мужийн Технологийн институт, Станфордын их сургууль, Принстоны их сургууль, Кальфорни мужийн Беркелийн их сургууль ордог. Манай залуус эдгээр шилдэг сургуульд суралцах боломж нээгдэж байна.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутнуудад материал бүрдүүлэх хугацааг хязгаарлаагүй бөгөөд Мэргэжлийн боловсролын газраас тодорхой мэдээллийг авч болно.

 

Нийтлэлч
Г.Мөнхтуяа
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.