Халуун усны хязгаарлалт есдүгээр сард дуусна
2011.08.03

Халуун усны хязгаарлалт есдүгээр сард дуусна

Нийслэл хот
ТОВЧХОН
  • Халуун усны хязгаарлалт ёсдүгээр сард дуусна.
Дулааны шугам сүлжээ ХХК-иас Засварын ажилтай холбоотойгоор халуун усны хязгаарлалтыг есдүгээр сарын арван хүртэл сунгажээ. Халуун усыг дараах хуваарийн дагуу хязгаарлахаар болсон байна.

Долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 15-ны өдрүүдэд «Авзага»-ын орон сууц, Голден парк  хороолол, Комплекс импорт, Урьхан санаа ХХК, «Эрин интернэшнл» ХХК, «Барс-2», «Өнөр хотхон» хороолол, X хорооллын замын урд талын орон сууцнуудад халуун усны хязгаарлалт хийхээр болжээ. Наймдугаар сарын 8-18-ны өдрүүдэд УБТЗ-ын удирдах газар «Ганзам» зочид буудал, төмөр замын хорооллын орон сууцнууд хорооллын «Хөх асар санни хаус» ХХК бүх орон сууцнууд, Гандан хийд, «Цагаан өргөө» зочид буудал, Эх нялхас Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн орон сууц ба албан, газруудад халуун усны хязгаарлалт хийх аж.

Мөн наймдугаар сарын 18-28- ны өдрүүдэд Төмөр замын зүтгүүрийн депо, 31 дүгээр сургууль, Монгол шаазан орчмын хэрэглэгчид, Төв шуудан, Хөрөнгийн бирж, Засгийн газрын ордон, Төв номын сан, Гадаад хэргийн яам, Зориг сан, Боловсролын их сургууль, «йонсей» эмнэлэг, «Туушин» ХХК-ийн зочид буудал, Төв усан бассейн, «Чингис» зочид буудал орчмын халуун усыг хязгаарлах юм байна. Түүнчлэн «Сэрэлт хайрхан», «Автобус-1», «Атар өргөө», «Дулааны сүлжээ» ХК, Хараагүйчүүдийн үйлдвэр, XIX хорооллын орон сууцнууд  Хан-Уул дүүргийн Тамгын газар, Гутлын үйлдвэр, «Таван-Эрдэнэ», «Монгол гар хивс», «АПУ» ХХК болон Хан-Уул дүүргийн үйлдвэр албан газрууд, Улсын их дэлгүүр, ОХУ-ын Элчин сайдын яам, Нийслэл даатгал орчмын болон 40, 50 мянгатын бүх орон сууцнууд, Монголын үйлдвэрчний  эвлэлийн соёлын төв ордон, «Голомт   хотхон», «Өгөөж чихэр боов»,  «Хүмүүн» эмнэлэг, хороолол, Эмийн завод, «Сарора»  зочид  буудлын орчмын орон сууц албан газруудын  халуун усанд хязгаарлалт хийснээр энэ жилийн ажил дуусах аж.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.