Улсын хэмжээнд 8000 гүний худаг барина
2011.08.03

Улсын хэмжээнд 8000 гүний худаг барина

Гэр хорооллын худаг
ТОВЧХОН
  • Хөдөө орон нутагт 1000 гаруй худаг барина.
Энэ жилийг улсын хэмжээнд их бүтээн байгуулалтын жил болгон зарласан.Үүнтэй уялдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас нийслэл болон 21 аймагт нийт 8000 гаруй гүний худаг барихаар болжээ. Үүнээс энэ ондоо багтааж хөдөө орон нутагт 1000 гаруйг нь барих юм байна. Эдгээр худгийн 600-г улсын төсвөөс, 300 орчмыг нь Мянганы сорилтын сангаас санхүүжүүлэхээр болжээ. Орон нутгийн иргэдийн ундны усны нөөц хомс байдгийн улмаас гүний худаг барихад шаардлагатай хөрөнгийг орон нутагт хэдийнэ хуваарилж, ХХААХҮЯ-наас зураг төслийг нь гаргаад дууссан байна. Одоогоор гүний худаг барих ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.