Засгийн газар хоёр долоо хоног хуралдахгүй
2011.08.04

Засгийн газар хоёр долоо хоног хуралдахгүй

Засгийн газрын ордон
ТОВЧХОН
  • Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болох байсан ч 14 хоногоор хойшиллоо.
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болох байсан ч 14 хоногоор хойшиллоо. Засгийн газрын гишүүдийн олонх нь энэ сарын 1-нээс амарчээ. Түрүүчийн долоо хоногт өвөлжилтийн бэлтгэлээ базаахыг гол салбарууддаа анхааруулж явц байдлыг сонссон болохоор хэсэгтээ алзахгүй гэж сайд нар үзжээ. Ерөнхий сайд С.Батболд танхимынхаа таван гишүүний хамт амралтаа авсан байна. Харин Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нар амрахгүй гэжээ. Одоогоор Засгийн газрыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг төлөөлж үлдсэн байна. Тэрбээр Увс аймгийн ойн баярт оролцоод ирсэн билээ. Засгийн газар онцгой тохиолдол гарвал хуралдах гэнэ.
Эх сурвалж
Үндэсний шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.