Таксины шинэ зогсоолтой болно
2011.08.04

Таксины шинэ зогсоолтой болно

Такси
ТОВЧХОН
  • Таксины 10 зогсоол барина.
  • Нийслэлийн зургаан дүүрэгт баригдаж байна.
  • Энэ ажлыг нийтийн тээврийн газар,Авто замын газар хамтран хийхээр болжээ.
Энэ жилийг бүтээн байгуулалтын жил болгон зарласантай холбогдуулан нийслэл хотод маань их бүтээн байгуулалт өрнөсөөр байна. Хаврын цас ханзрахтай зэрэгцэн эхэлсэн зам засварын ажил дийлэнх ажлаа ардаа орхиж, нэлээд хэдэн газарт шинэ зам зурайж байна. Мөн дүүрэг бүр ногоон байгууламжтай болж, нийслэлийн маань өнгө төрх өдрөөс өдөрт сайхан болж байна.
Харин яг одоо нийслэлд таксины 10 шинэ зогсоолыг барьж байна. Нийслэлийн хэмжээнд 50 гаруй такси үйлчилгээний компани байдаг. Харин тэдэнд зориулсан зогсоол бараг байдаггүй гэхэд хилсдэхгүй. Өдрөөс өдөрт хотын замын хөдөлгөөн ихсэж, иргэд такси барьж, унаанд суухад төвөгтэй болсон. Энэ асуудлыг шийдэх арга зам нь авто машины зогсоолыг хаа сайгүй барь байгуулах ажил юм.
Нийтийн тээврийн газар, Авто замын газар хамтран хотын зургаан дүүрэгт таксины зогсоол барих ажлыг эхлүүлсэн байна. Ажлын хүрээнд Сансрын тунелийн хажууд, I хорооллын XVI байрны урд, X хорооллын Дүүхээ 120 Мянгат. Барилгачдын талбайн урд хэсэг зэрэг газар нэг эгнээ таксины зогсоол барьж байгаа аж. Одоогоор X хороолол, Дүүхээ төвийн урд хэсгийн таксины зогсоол барих ажлын явц 50-60 хувьтай байгаа гэнэ.

A------TAHSI-10Харин Барилгачдын талбай, Бөмбөгөр худалдааны төвийн урд хэсгийн таксины зогсоолыг удахгүй барьж дуусах юм байна. Энэ сарын 10-нд Нийтийн тээврийн газраас таксины зогсоолуудыг барьж дуусгахаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар таксинууд зогсоолгүйн улмаас автобусны буудал дагаж олноороо зогсдог. Шатахууны үнэ нэмэгдсэн болохоор тэр бүр үйлчлүүлэгчгүй үедээ хөдөлгөөнд оролцоод байх нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдаг байна. Энэ баригдаж байгаа зогсоолууд ашиглалтад орвол нийслэлийн маань өнгө үзэмж, тээврийн үйлчилгээнд ихээхэн дэмжлэг болно.
Нийтлэлч
Т.Наранцэцэг
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.